Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эх орноо хувааж, эвийг эрхэмлэж болохгүй шүү , аварга аа

2013-6-12
0
ЖИРГЭХ
УИХ-ын эрхэм гишүүн, манай толгой хуульчдын нэг Д.Лүндээжанцан хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн Дорнод аймагт хийсэн уулзалт дээр “Яагаад төв Халхын Лүндээжанцан ерөнхийлөгчид дэвшээгүй юм бэ.
_MG_6428Сэтгүүлч Б.Ганчимэг

   УИХ-ын эрхэм гишүүн, манай толгой хуульчдын нэг Д.Лүндээжанцан хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн Дорнод аймагт хийсэн уулзалт дээр “Яагаад төв Халхын Лүндээжанцан ерөнхийлөгчид дэвшээгүй юм бэ. Яагаад баруун аймгийн, Завхан, Говь-Алтай, Ховдын гишүүдээс дэвшээгүй юм бэ. Энэ учиртай юм аа” гэсэн хачирхалтай мэдэгдэл хийлээ. Яагаад очиж очиж та, монгол төрийн тулгыг өчнөөн жил түшиж, ёстой “Энэ учиртай юм аа” гэж голыг нь олж хэлэх ёстой түшээ маань ингэж ам алдаа вэ гэж харин асуумаар болж байна. Д.Лүндээжанцангийн араас залгуулаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нь мөн л хязгаар нутгийн ард түмнээ хэдэрлүүлсэн, хэлхээ хэлхээ дэмий үгсийг урсгаж байх юм. МАН-ын генсек  Г.Занданшатар  Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр үг хэлэхдээ  “Энэ л эгзэгтэй цаг мөчид Сэцэн ханаас манай нам ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь санамсаргүй хэрэг биш шүү” гэж зориуд тодотгон мэдэгдсэн нь тус намын бодлого гэдгийг батласан хэрэг. Өөр гаргалгаа байхгүй. Байх ч үндэслэлгүй. Учир нь тэр бол намын хариуцлагатай албан тушаалтан. Хуулин дээр ч, газрын зураг дээр ч байхгүй аймгийн нэрийг дурдан буй Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын үзэж байгаагаар бол Монгол төрийн, эсвэл олон жил төр барьсан МАН-ын бодлого дотор яс үндэс дагасан маш чухал далд бодлого явж байдаг юм байна. Хамгийн супер ястан бий, тэгээд бусад нь хоёр, гуравдугаар зэрэглэл рүү л явчихдаг юм уу даа.  Тэдэн дотроо хуучны Сэцэн хан аймгийнхан нь бүр ч сүүл рүүгээ, одоо арга буюу энэ зүг рүү эргэхгүй бол болохоо байх нь гэх маягийн л бүдүүлэг санааг МАН-ын толгой нөхдүүд тал нутгаар  цацаж орхилоо.  Үнэн хэрэгтээ Сэцэн хан гэдэг нь Манжийн үеийн засаг захиргааны нэгж.  Одоогийн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг орчмын бүс нутгуудыг хамардаг газар нутаг л даа. 1923 онд татан буугдаж өөр нэртэй болсон, хожмоо одоогийн зүүн гурван аймаг болж зохион байгуулагдсан гэж учир мэдэх түүхч найз маань тодотголоо. Яруу найрагч Ш.Гүрбазарын “Дэлгэсэн тэрлэг шиг” гэж хэлсэн эх орны маань зүүн сугалдаргыг энэ нам “тас хайчлах” гэж үзэж тарж байна. “Зүүн зүг, зүрхэн талын зөв зүг” гэж тэд Дорнод, Сүхбаатарын тайзан дээрээс Сэцэн хан аймаг гэсэн үгнийхээ араас залгуулан хэлж байгаа бичлэг байна. “Наран ургаж манддаг учраас дорно зүгийг наран зүг гэж бэлгэшээдэг. Чингис маань ч энэхүү наран мандах зүгт төрсөн нь учиртай байж мэднэ. Тэгтэл энэхүү зүгт мэндэлсэн Б.Бат-Эрдэнэ хэмээгч” гэж намын “Үнэн” сонин цагаан цаасан дээр хар будгаар бичиж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын сурталчилгааны өгүүллийн дараагийн мөр нь “Хониноос хонь, чононоос чоно, сайн хүнээс сайн хүн л гардаг нь биднээс үл хамаарах байгалийн давагдашгүй хууль.” Хэн нь хонь, хэн нь чоно юм бэ? Д.Лүндээжанцангийн хэлснээр “Энэ бас учиртай байна” уу?

    МАН “Эвийг эрхэмлэнэ” хэмээн ил уриалсан ч ийнхүү далд  “Зүүн зүг, зөв зүгээс” төрийн тэргүүн гаргах тухай үндэстэн ястан, нутаг усаа ялгаж хуваасан бодлого ярьж явна. Хорин нэгэн аймгаас хоёр гурвыг нь ялган тусгаарласан, хотол монгол түмнээ хол ойр, хойд урдаар нь эрэмблэсэн амны хий нь яахав гэж бодож болох ч ард нь зогсож байгаа Үндсэн хуулийн зарчмаа бид яах юм. Эрхэмлэнэ, дэмжинэ л гээд яваа аварга маань элгэн садан монголчуудаа яс үндсээр нь хуваагаад эхлэв үү? Их л муухай үнэр гаргаж чулуудлаа даа. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист тархан суугаа монголчуудынхаа эвийг эвдсэн чалчаа муу үгсийг  нисгээд эхлэх нь юу вэ. Монгол улсын Үндсэн Хуулийн хоёрдугаар бүлэг буюу “Хүний эрх, эрх чөлөө” бүлгийн 14 дүгээр зүйлд юу гэж заасныг сануулах шалтаг арга буюу гарч ирлээ.

   Арван дөрөвдүгээр зүйлийн хоёрт, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн тунхаглажээ.

   Монгол бол нэгдсэн улс. Энэ цул ойлголт, цул бодлого, цул эв нэгдлийг хэн гуай нь ч эвдэх эрхгүй. Сүүлдээ олон түмэн бөхийн ертөнцийн хагарал, нутгархал ийнхүү нэр дэвшигчээр нь дамжин улс төрийн сонгууль руу халдаж эхэллээ хэмээн бухимдах болов. Аваргын сонгуулийнхаа нээлт дээр хэлсэн “Миний гарал угсаа ерөнхийлөгчийн зэрэг дэвд тохирно” гэдэг алдарт афоризмын араас МАН-ынхан сурталчилгааны өгүүлэлдээ “Бурхан халдуны өвөрт өссөн, хаанаас нь ч харсан жинхэнэ, цэвэр монгол”, “Зүс царайг нь харахад л жинхэнэ монгол эр гэж итгэлтэй хэлж болно. Тиймээс эргэлзээд, ээжээс нь очиж асуугаад байх шаардлага огт үгүй” гэхчлэн хатгасаар. “Цэвэр” ба “бохир монгол”-ынхоо сурталд 2009 оны сонгуулиар хүүгээ өмөөрч суусан Ц.Элбэгдоржийн 90 гарсан ээжийг хүртэл шургуулаад авчээ.

   “Одоо Сэцэн ханаас Ерөнхийлөгч төрүүлэх далд бодлогыг бид явуулж байгаа юм. Тэрийг та нар дэмжихгүй бол болохгүй шүү” гэсэн утга улайм цайм энэ сурталчилгаанаас уншигдаж байна. Энэ үг талын монгол нутагтаа тааваараа тархан суугаа олон түмний, олон олон үндэстэн ястны эгдүүг хүргээд зогсохгүй Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн мэдэгдэл болов. Хагалж хуваасан, улс түмнээ самарсан иймэрхүү бодлогоос Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүд ямагт зугтаж, амны хий гаргалгүй явж өдий хүрсэн билээ. Санамсаргүй, санаатай аль нь ч бай ийм муухай үнэртэй хий алдвал юу болдгийг Б.Бат-Эрдэнэ аваргыг Увсад уулзалт хийхээр очиход нь уурсан угтсан хүмүүсийн барьж жагссан уриа лоозонгоос харж болно: “Аварга аа, бид цэвэр биш хулхи монгол уу?”

   Б.Бат-Эрдэнэ аварга энэ мэт зохисгүй үйлдлүүдийг хөхиүлэн дэмжих биш таслан зогсоох ёстой. Учир нь тэр бол манай үндэсний цорын ганц спорт гэж хэлж болох бөхийн ертөнцийн идеал болж явсан хүн шүү дээ. Эсвэл өөрөө дандаа бусдыг унагаж явсан хүнд бусдыгаа өргөх тухай , эв эеээ өргөх тухай ойлголт байдаггүй юм болов уу. Б.Бат-эрдэнэ бол монголын ард түмнээс дандаа авч явсан хүн. Авч л ганцхан сурсан хүнд өгөх тухай ойлголт ч, туршлага ч байдаггүй бололтой. Тийм ч учраас иргэддээ эрхэм чухал эрх чөлөөг нь, эрх мэдлийг нь өгч ирсэн хүнтэй өрсөлдөх амаргүй байгаа нь  ойлгомжтой.  Зөвхөн хувийн амжилтаа бүтээж ирсэн хүн улс эх орондоо амжилт босгож өгдөг хүнтэй өрсөлдөх хэцүү байгаа нь тодорхой. Тэглээ гээд Монгол улсыг хувааж хагалах, жалга довны үзлийг түрэх бодлого руу ингэтлээ хальтирч, ингэтлээ улайрах гэж дээ. Бөхийн өлгий Увс аймагт насан турш хөл тавилгүй явж ирсэн ясны зуумтгай, хагарал ялгаралын хатуу бодол тээж явдаг энэ хүний талаар бөхчүүд нь “Б.Бат-Эрдэнэ  бусдыг чимээгүй хувааж, хагалж ирсэн болохоос эвлэлдүүлж, нэгдүүлж яваагүй” гэдэг үг унагадаг нь дэмий үг биш байжээ. Анд нөхдөөрөө гараа амрааж, даваа хялбарчилж ганцаараа мандаж явсан түүхийг Ард түмнээ чирч, анд нөхдөө хөтөлж явсан түүхтэй яаж ч жиших билээ дээ гэх нясуун үгийг түүн рүү иргэд хэлж эхэллээ. Эвийг эрхэмлэх зорилготой хүний үйлдэл эх орноо яс үндсээр хуваах биш шүү дээ, аварга аа.  
Эх сурвалж Өнөөдөр сонин №135
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (203.91.117.4)
    ингэж улс төрч болох л байсан юм бол яах гэж халхын олон эрсийн ирийг мохоож барилдаж олон жил наадмын дэвжээнд төрөх байсан аваргуудад хаалт хийж явав аа. Мөнхэрдэнэ буруу зүгт төрсөн байсан юм байжээ
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (142.103.152.119)
    MAN songuuli bolgon deer yas undeseer gaduurhdag PR yawuuldag. Yum l bol bid jinhen mongol harin ter bol hyatad geed l. Ug n ene argiig Manj bolon hyataduud biden deer heregjuulj hoorond maani hagaralduuldag baisan. Ene balai uildlees chin ta nar l uursnuu hyataduud yum shig haragdaj bna MANgaruuda
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.235.178.81)
    baterdene gedeg hun byarnaas oor yuchgui teneg mal yumaa teneg hun l tuund sanaj ogno gedgiig meddeggui yum bh daa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
    • tt
      elbegdorj yu hiisen ym ene l heweeree bna shdee
      2013 оны 06 сарын 12
  • зочин (103.11.194.58)
    тийм шүү. гэхдээ аливаа улс үндэстэн дотроо хагарвал эвгүй юм болно доо. энэ МАН- хан магадгүй шүү.
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • ооо (86.96.229.68)
    МАН байтугай хятад гүрэн хагалган, бутаргаж чадаагүй байхад, яасан том юм боддог хүмүүс вэ хэхэ
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (203.194.114.125)
    Улс төрч увайгүй эрчүүд улсаа худалдаж улсаа бодохгүй дэнс дэнс мөнгөөр дэнжээ худалддаг богц богц мөнгөөр Монголоо худалддаг сайдууд гуай цаг дуусаж байна одоо эх нутгаа элгэн саднаа хайрладаг хүн төрийн тэргүүнд сонгох цаг болсон Үүнийг монголчуудын мэргэн оюун мэдэх болтугай
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (115.21.236.3)
    hend ch hereggui gazar awahgui pr bna bid songoltoo hiiseen awragaa amjilt
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
    • chi ch ystoi ergvv dagz ymdaa
      2013 оны 06 сарын 12
  • Иргүн (202.126.89.177)
    Энэ нэг бичинцэр жаахан бодож бичиж баймаар юм, нэгдсэн улс гэж ямар улс байдгыг мэддэгүй мал уу, Монгол бол нэгдсэн улс ч гэнэ үү амныхаа хирээр хашгичих юм, дууны чанга биш үгийн ончтой нь дээр шүү, сэтгүүлч л биз...
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • smart (180.149.97.138)
    avarga yalnaa. xichneen xarluulsan ch ter ylaxdaa l y*****
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • ГАНГНАМ (210.101.131.232)
    авагрга бага алцагнаарай.....
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (210.101.131.232)
    шал худлаа ромнейг дуураж марзагнаж байгаан. олигтой дуурайчихгүй...тэгсэн бол ядаж тэрийг чинь бодоод дэмжих байлаа ард түмэн гэж.....
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • иргэн (112.217.228.212)
    гадаадад ГАНГНАМ хийж биднийг төлөөлж мэдэх хүн шүү...ямар юмных нь англи орос хэл мэл байхав.....
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (210.101.131.231)
    аваргаа...энэ чинь наадмын дэвжээ биш....ерөнхийлөгчийн сонгууль...
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.118.162)
    Монголчуудаа ирээдүйгээ харж амьдраачээ. бид цөөхөн монгол хэрэлдэж байхад Хятад болон бусад орон хувааж идээд байгааг харахгүй байна у. хэдэн жилийн дараа үр удамдаа юу гэж хэлүүлэх вэ. бүх хүмүүс зөв сайхан ажил хийж амьдраачээ. дэндүү давчуу сэтгэх юмаа
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.180.154)
    Муу тэнэг *****. Чам шиг ийм боловсролгүй, ёс суртахуунгүй, юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй, ямар ч гадны хүнтэй хэл нэвтэрч чадахгүй, муу санааны лүү, Эрдэнэтийн барааг шахдаг эргүү малыг Монголчууд эрхбиш сонгохгүй байлгүй дээ.
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 20 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 55 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 39 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 2 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 51 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 53 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 19 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 49 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 52 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 32 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 31 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 44 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 53 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 15 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 42 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 42 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 42 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 47 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК