Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дэнзэн гадаадад сургуульд явах эсвэл том ажилд томилогдох тохироотойгоор ажлаа өгчээ

2013-6-14
0
ЖИРГЭХ
Монголын шинэ үеийн залуусын домог шахуу болсон нэгэн этгээд бий. Тэрээр 17 тэрбумын тендерийг хамтран амьдрагчийнхаа хамт авч чадсан гэсэн сөрөг хүчний нотолгоогоор олны анхаарлыг татах болсон.
    дэнзкэМонголын шинэ үеийн залуусын дунд домог шахуу болсон нэгэн этгээд бий. Тэрээр 17 тэрбумын тендерийг хамтран амьдрагчийнхаа хамт авч чадсан гэсэн сөрөг хүчний нотолгоогоор олны анхаарлыг татах болсон. Бас “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг хандлага харьцаагаараа ч зартай гэж саарал ордныхон ярих юм билээ. Тэрээр хүргэн ах Ерөнхий сайдынхаа далбаан дор ихээхэн дарцаглаж УИХ-ын цөөнгүй гишүүдийн анхаарлын төвд орсон юм. Эцэстээ бүр улсын Ерөнхийлөгчөөр хэлүүлж байж ажлаа өгсөн энэ хүн бол ЗГХЭГ-ын дэд дарга  Г.Дэнзэн юм.

    Түүнийг өчигдөр сайн дураараа ажлаа өгсөн гэдгийг Ерөнхий сайд орон даяар зарлав. Магадгүй энэ зарыг л хэлэх нь ээлжит уулзалтын нэг том зорилго байсан байх гэдэг нь анзаарагдсан.

    Үүнээс хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХK-д ахлах мэргэжилтнээр ажилд орсон Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Одонгэрэл ажлаа өгөх хүсэлтээ гаргасан гэж яригдсан. Тэгвэл энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Г.Дэнзэн ч бас албаа өглөө. Энэхүү үйл явдлын талаар ихээхэн зөрүүтэй хоёр эх сурвалж манайд мэдээлэл өглөө. Эхний эх сурвалжийн тайлбараар бол Ерөнхийлөгч шахсан учраас ажлаа өгөхөөс өөр аргагүй байсан гэнэ. Ийм шахалтаар ажлаа өгсөн бол удахгүй сонгуулийн дараа томоохон ажилд томилогдоно. Эсвэл гадаадад нэр хүнд бүхий дээд сургуульд сурах тохироотойгоор албаа сайн дураараа өгсөн гэв.

    Харин хоёр дахь эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол залуухан дарга Н.Алтанхуяг ахтайгаа түнжин хагарч эхэлжээ. Тиймээс л зам мөрөө хөөх хүсэлтэй болсон. Эгч нь эхлээд дараа нь өөрөө ажлаа өгсөн. Цаашид Н.Алтанхуяг, Г.Дэнзэн хоёрын зам мөр нийлэх биш нилээд холуур салах болно. Магадгүй Г.Дэнзэн хамгийн сүүлд хэвлэлийн бага хурал хийхдээ “Н.Алтанхуягтай би сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж ирлээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болчихно гэж бодоогүй” гэх мэт хүйтэн хөндий үгнээс нь дарга цэрэг хоёрын, хүргэн хадамуудын зам салаалж буйг төвөггүй ойлгож болохоор байсан юм.

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг 17 тэрбумын тендер авах гэж байгаад гэмгүй залуугийн хувь заяагаар тоглочихлоо гэж ярих иргэд ч байна. Уг нь Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы танхимын индэр дээрээс хүргэнээ ихээхэн магтаж “Би Г.Дэнзэнг УБИС-д багшилж байхад нь авчирсан. Гол нь Оюутолгой болоод Тавантолгойн ТЭЗҮ-г хийлгэх гэж авчирсан” гэсэн утгатай юм ярьсан. УИХ-ын чуулганы хүндэт индэрээс ингэж хүргэнээ магтсан тохиолдол парламентын түүхэнд л лав байхгүй байх. Харин хэргийн эзэн Г.Дэнзэн өөрийнх нь эсрэг зүйлсийн талаар “Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрыг хариуцан ажилладаг. Ажил авснаас хойш 300 ортой төрөх эмнэлгийн асуудал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын асуудал, Иргэний нисэхийн ерөнхий газар, Татвар, Гааль, Ашигт малтмалын газруудад хийсэн хяналт шалгалтыг хариуцан хийсэн. Зохих хэргүүд нь илрээд, холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээсэн байгаа. Миний хувьд эдгээр шалгалттай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу чиглэсэн зохион байгуулалттай гүтгэлэг гэж хүлээж авч байна” хэмээн тайлбарлаж байсан юм.

    Ийнхүү олон түмний анхаарлыг татсан эхний хүн ажлаа өглөө. Хэрэв эхний тайлбар үнэн бол тэр гадаад явах байх эсвэл том ажилд томилогдож залуусыг бас л атаархуулна. Харин хоёр дахь тайлбар үнэний хувьтай бол Н.Алтанхуяг ахаасаа зайгаа бариад зогсохгүй улс төрийг бүр мөсөн орхиж ч мэдэх юм. Н.Алтанхуяг гэмгүй залууг хөтөлж авчираад гэмтэн болгоод ийм эгзэгтэй сонголтын аль нэгийг хийлгэсэн болж таарна. Удахгүй аль нь вэ гэдэг нь ч харагдана.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • mongoloo (108.214.184.252)
    Elbegeeg dahiad garahaas aisan abilgachid yahaas ch bytsahgyi baigaa bololtoi ym byhniig hamaad l yag l soliotoi hymyys shig l myy ym bolgoniig Elbegeetei holbood l yheh ni ee zailyyl olon ch hyn yntaj ch chadahgyi baigaa bololtoi shyy.Elbegee garnaa ard tymen sohor dylii bish shyy.
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (65.28.43.7)
    Mafi mafitaitaigaa uzdeg, alaltsdag, LUIVARCHID NEG NEGNEE HUNUUG, etsiin dundee OLON TUMEND l "ashigtai", ali ch uls turiin namd AVILGACH - HULGAICH-LUIVARCHID bii!
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (173.66.224.232)
    Алтанхуягийн утсан хүүхэлдэй Дэнзэн гэхэд л 17 тэрбумаар ярьж баина шдээ. Алтанхуяг болон жинхэн гаршсан авилгачид, луйварчид нь Чингис Бондоор яригдна. Ийм богино хугацаанд Н.Энхбаяраас илүү авилгалын шүлжээгээ тэлсэн баина. АНыхан МАНы 10 жилийн луйваарыг хэдхэн сард амжуулсан баина. Үлдсэн 3 жилийг төсөөлөхөөс ч айж байна. Элбэгдорж хувилдаж сураагүй биш.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.24.195)
    ЭЛБЭГДОРЖ АЛТАНХУЯГ 2 АРД ТҮМНЭЭР ТОГЛОЖ БАЙНА ДАА. АРИУНСАН ШИГ ЮМ БОЛОХ БАЙХ ДАА. СОНГУУЛИЙН ӨМНӨ БОЛОХООР Л ДУРТАЙ ДУРГҮЙ ДҮР ЭСГЭСЭН БАЙХ.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    AN-( abilghachid shalgagdaddagui ee,guldipildeed yabah um.gehdee eelbeg a ydahgui dahin garch ireed uuriin nmamd bgaa abilgach - luuibarchidaa tseberzlene gehed 1 l itgelgui bn
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зулкаа (220.132.19.136)
    Санааныхаа зоргоор худлаа юм бичих юм аа.Шударгаар шиидэж байхад нь араас нь ингэх шшаардлага байхгүй л байх. МАН-ийнхан өрөвдөлтэй юм. Элбэгдорж гарчих вий гээд үхтлээ айж сандарч байгаа байхдаа.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Төрөө (95.181.33.22)
    Энэ нөхөд Ерөнхийлөгчөөс гэм хайж олохгүй болохоороо эхгэн зарим гэмтэй хүмүүсээр дамжуулаад хар ПР хийгээд байх юм. Тэдний хувьд Элбэгдорж л биш бол хэнч хамаагүй гэсэн бодол байгаа байхдаа хөөрхий
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • ЭЛБЭГДОРЖ 7 САРЫН 1нд САНАЛАА ХУЛЬХИДУУЛСАН ГЭЭД АРД ТҮМНИИГ ТУРХИРААД БАИСАН САЯ АПУиин БАТХҮҮ, ЗОРИГТ НАР САНАЛЫГ УЛААН ЦАЙМ ХУЛЬХИДААД ГАРАХАД ЮУ Ч ДУГРААГҮИ ШД Баярцогтын хэрэг бүүр таг чиг, нөгөө 3н найзын 1нь Элбэгдорж мөн гэсэн яриа баига?!
      2013 оны 06 сарын 14
  • Шүүдрээ (210.101.131.231)
    Авлигачид Ц.Элбэгдорж л биш бол хэнч гарсан хамаагүй гэсэн байр суурьтай байна. Учир тэр гарвал асуудалд орох нь тодорхой маш олон хүмүүс байгаа. Түүний нэр хүндэд халдах бодит баримт байхгүй тул бусдаар дамжуулан гүжирдэж байна. Та нар хандаж хэлэхэд Элбэгдорж ялна. Хууль зөрчиж байсан нөхөд гэм нүглээ үүрэх болно
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • Элбэгдорж, Алтанхуяг, Баярцогт, АПУ-н Батхүү, Д.Зоригт гэх мэт луйварчид нь Монголын Ардчилалын нэрийг,ер нь Монголын нэрийг, барууны оронд доог тохуу болгож баина. Ийм Ардчилал Монголд л баидаг баих гэж хэдэн орны хэвлэлээр гарч баина. Улаан цайм ил хууль зөрчсөн баихад Ерөнхийлөгч "ШУДАРГА БАЙЦГАЯ Л ДА" гээд болоо.
      2013 оны 06 сарын 14
    • ЭЛБЭГДОРЖ 7 САРЫН 1нд САНАЛАА ХУЛЬХИДУУЛСАН ГЭЭД АРД ТҮМНИИГ ТУРХИРААД БАИСАН САЯ АПУиин БАТХҮҮ, ЗОРИГТ НАР САНАЛЫГ УЛААН ЦАЙМ ХУЛЬХИДААД ГАРАХАД ЮУ Ч ДУГРААГҮИ ШД Баярцогтын хэрэг бүүр таг чиг, нөгөө 3н найзын 1нь Элбэгдорж мөн гэсэн яриа баига?!
      2013 оны 06 сарын 14
  • bi (103.9.91.41)
    ene muu ardchilal AH iin nowshnuudiig Altanhyagtai n suudlaas n buulgaad hvrz bariad gudamjind hog tsewerlvvleh yum san ingewel uls orniihoo toloo hiisen hamgiin tom ajil n bolno neg l ih idej uusan uls bhii lalruud
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Согуулийн дараа бүр том ажилд тавих юм байна үүнийг чинь л дүр исгэсэн ардчилал гээд байгаа юм шүү дээ Ариунсан яалаа
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (103.11.195.132)
    АЛТАНХУЯГ ЭНЭ ХҮҮХДЭЭР МӨН Ч ОЛОН ТЕНДЕР УГААСАН ДАА.УДАХГҮЙ УНАСНЫ ДАРАА НЬ БҮХ ЮМ ИЛ ГАРНА
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (173.66.224.232)
    АЛТАН ХУЙ-н гэр бүлийн МАФийн сүлжээ улс орны чухал салбаруудруу гүнзгий орсон байгаа н шүү. АН засгийн эрхийг аваад удаагүй байхдаа ширүүн дайрчээ. сонгуулйин дараа шуугиан намдасны дараа АН балалж өгөх байхдаа. йим засгийн газрыг хазаарлах хүчин бол ерөнхийлөгч байх ёстой.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (174.23.179.224)
    Bi ali ch namiin gishuun bish l dee tegehdee yagaad ardiin namiinhan shorond orood, ardchilsan namiin olon terbumtai holbogdson humuus ajlaa uguud l gadagshaa ntr surguulid yvaad bdgiin bol?
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (173.66.224.232)
    Элбэгдорж, Алтан Хуй, Баярцогт, АПУ-н Батхүү, Д.Зоригт нар шиг л луйварчин баиндаг. Энэ луйварчин Алтан Хуй-н нэрийг барьсан бол бусад луйварчид нь Ардчилалын,болон Ард Түмний нэрийг барьсан.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Д.БЯМБАСҮРЭН (173.66.224.232)
    Женко Баттулга гэж бөх баина, дээд боловсролгүй, боловсрол надад хэрэггүи гэсэн хүншүүдээ. Нэр, Гар, Сэтгэлээрээ баахан луйвар хийж хөрөнгөжсөн. Энэ хүн АН-аас 2 дахиа сайд боллоо, АН-ын ганц лидэр гээ биздээ. 1 жилийн дараа ерөнхий сайдаар яригдаж баигаа. АН-ын энэ нүдний булаанууд ерөнхий саидаар тавина шүү. Дараа нь Ерөнхийлөгчид зүтгүүлэнэ.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • kkk (202.72.247.249)
    kui ee mon sain zurdag zurhaich bna da yaj iim sn medej bnaa tegeed unen ym uu
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 20 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 55 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 39 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 2 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 51 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 53 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 20 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 49 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 52 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 33 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 31 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 44 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 53 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 15 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 42 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 42 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 42 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 47 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК