Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Гансүх: Хөшигийн хөндийд бүтээн байгуулалт эхэллээ, сонгуулийн шоу гэж андуурах хэрэггүй

2013-6-14
0
ЖИРГЭХ
Зам, тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.
   гансүхааЗам, тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.

-Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар өчигдөр (уржигдар) нээлтийг хийлээ. ТЭЗҮ болоод анхны хөрөнгө оруулалт тооцож байснаас өөрчлөгдөв үү?
-Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл тендерт ялж Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Эдгээр компаниуд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг барихаар барилгын ажлаа эхлүүлж өчигдөр нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл, одоо ингээд газар дээрээ хэмжилт, судалгаа тооцооны ажлаа явуулж эхэллээ. Үүнд үндэслээд газар шорооны ажил, барилга байшин барих ажлууд графикийн дагуу ээлж дараатай хийгдэнэ. Ингээд 2016 оны аравдугаар сар гэхэд орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилгаас бүрдсэн иж бүрэн цогцолборыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Яг өнөөдрийн төлөвлөж байгаагаар жилд гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй байх юм. Үүнийг цаашдаа өргөтгөх боломжтой. 2024 он гэхэд өргөтгөл хийж 12 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай 24 хүзүүвчтэй болгох төлөвлөлт бий. Харин бүтээн байгуулалтын ажлыг хийхэд “Самсунг” корпораци ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж монголын компаниудыг туслан гүйцэтгэхээр ажиллуулахаар ярьж байна.

-Барилгын ажлыг эхлүүллээ. Гэтэл хүмүүс ахиад л сонгуулийн өмнө шав тавьж шоудлаа гэж байна. Өчигдөр болсон нээлтийн ажиллагаа шав тавих ёслол уу эсвэл бүтээн байгуулалтын эхлэл байв уу?
-Нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Өчигдөр болсон үйл явдал бол шав тавих ёслол бус барилгын ажлыг эхлүүлэх нээлт байсан юм. Өмнө нь сонгуультай холбоотойгоор хоёр удаа шав тавьчихсан учраас ийм яриа гарч байгаа байх. Одоо бол сонгуулийн үеийн шоу биш яг барилгын ажлыг эхлүүлж байна. Өмнө нь долоон жилийн турш хий хоосон ярьж иргэдийн итгэлийг сулруулсан байж болох. Харин одоо 2016 он гэхэд нисэх буудлыг барьж, ашиглалтад оруулна гэж амалж, ажлаа эхэлж байгаа юм. Тэгэхээр гарцаагүй ажил эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Андуурах хэрэггүй.

-Хөрөнгө оруулалтын байдал ямар байгаа вэ. Японы зүгээс бүх хөрөнгө оруулалтыг хийчихсэн гэсэн үг үү. Яг хэдэн төгрөгийн зээл ямар нөхцөлтэй авч байгаа билээ?
-Санхүүжилт тодорхой болсон. Японы хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай авч байгаа.Эхний арван жил ямар нэгэн хүү төлөхгүй. Тэгээд дараа нь 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө. Энэ бол маш бага хүүтэй,  урт хугацаатай зээлийн санхүүжилт юм. Энэхүү хямд эх үүсвэр, ашигтай зээлийг эргүүлж төлөх нь тодорхой. Гэхдээ хугацаа нь боломжийн байгаа учраас ямар нэгэн алдагдал, эрсдэлгүйгээр төлөх боломжтой.

-Бүтээн байгуулалтын хүрээнд 100 мянган оршин суугчтай дагуул хот байгуулах тухай яригдаж байсан. Энэ ажил нь хэдийгээр эхлэх вэ?
-Мэдээж энд ажлын байр бий болж байгаа учраас дагуул хот байгуулагдана. Бас нэг чухал зүйл бий. 2013 оны нэгдүгээр сард Агаарын тээврийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аар баталж гаргасан. Тэгэхэд “Шинээр баригдсан нисэх онгоцны буудлыг эдийн засгийн чөлөөт бүс болгоно” гээд заачихсан. Энэ утгаараа тэнд үйлдвэр үйлчилгээг төвлөрүүлэх эдийн засгийн сонирхлыг нь бий болгох юм. Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь адаглаад л татварын таатай нөхцөлтэй байна гэсэн үг. Ийм хэлбэрээр УИХ-аас анхаарч бодлогоор дэмжиж байна. Үүнийг дурдахгүй байсан ч орчин үеийн шаардлагад нийцсэн, дэлхийд өрсөлдөх чадвар бүхий нисэх онгоцны буудалтай болж байгаа юм. Өнөөдрийн “Чингэс хаан” нисэх буудалд онгоц зөвхөн нэг талаасаа буудаг, салхитай үед газардаж чаддаггүй гэх мэт хүндрэл ихтэй. Харин шинэ нисэх буудал баригдсанаар бууж хөөрөх хоёр зурвастай болох учраас нэг талаасаа салхитай байвал нөгөө талаас нь буулгана гэх мэтээр давуу талууд их. Ер нь бол хамгийн орчин үеийн нисэх буудал баригдаж тэнд шинэ амьдрах орчин бий болно. Харин дагуул хотыг ямар төлөвлөлтөөр барих гэж байгааг Барилга, хот байгуулалтын яам мэдэж байгаа. Ц.Баярсайхан сайд асуудлаа Засгийн газарт удахгүй  танилцуулна гэж байсан.

-Нисэх онгоцны буудлыг барилаа гэхэд зам харилцааны бэрхшээл тулгарна. Энэ асуудлыг шийдэхээр хурдны зам тавина гэсэн. Үүний төлөвлөлт ямар шатандаа байгаа вэ?

-Нисэх буудлын төлөвлөлттэй холбоотойгоор тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох бодлогыг баримталж байгаа. Нэгэнт нисэх онгоцны том буудал баригдаж байгаа учраас дэд бүтцийг холбоно. Ингэхдээ хурдны замыг тавина. Засгийн газар хурдны замыг тавих үүргийг хүлээж 2016 он гэхэд ашиглалтад оруулах ёстой. Тиймээс Улаанбаатараас шинэ нисэх буудал хүрэх 57 км урт, дор хаяж дөрвөн эгнээ бүхий хурдны замыг концессийн журмаар барьж байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яаманд саналаа хүргүүлсэн. Удахгүй шийдэгдэх байх. Хурдны зам бол өндөр өртөгтэй. Нэг километр хурдын зам тавихад л өртөг нь нэг сая ам.доллар болох юм билээ. Концессийн асуудлыг шийдчихвэл 2016 он гэхэд хурдны зам тавигдаж дуусна. Харин төмөр замын хувьд бас л нисэх буудлаа дагаад замын сүлжээг ойртуулья гэж байгаа. Тэгэхээр хурдны зам, төмөр зам, агаарын тээвэр гээд тээврийн нэгдсэн дэд бүтэц бий болно, тэнд. Иймэрхүү урьдчилсан төлөвлөгөө байна. Хөрөнгө мөнгөнийх нь асуудал хараахан шийдэгдээгүй байна. Ихээхэн том төсөл болохоор байгаа.

-Одоо ашиглаж байгаа нисэх буудлыг ямар хэлбэрээр ашиглах вэ?

-Орон нутгийн нислэгт ашиглаж болж байна. Нөөц буудал хэлбэрээр ашиглах  боломж ч байна. Ашиглалгүй орхихгүй. Тэр байтугай өргөтгөж их засвар хийнэ. Гэхдээ асуудлыг тухайн үедээ л шийдэх байх. Ирээдүйд агаарын тээврийн салбарын хэрэглээ өсөх учраас үүнийгээ заавал ашиглана. Хоёр буудалд ачааллаа тэнцүүлээд ашиглах хувилбар бас байгаа гэсэн үг.

-Нисэх онгоцны буудлыг барьчихвал шууд болон шууд бусаар хэдэн хүн ажлын байраар хангагдах боломжтой вэ?
-Шууд ажлын байр гэвэл наад зах нь 3000-д багтах байх. Харин бүтээн байгуулалтыг дагасан бизнес хөгжлийн хүрээнд 100 орчим мянган хүнтэй дагуул хот үүснэ. Намайг ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байхад дагуул хотын ерөнхий төлөвлөлтийг хэлэлцэхэд ийм байсан. Одоо өөрчлөгдөөгүй байх.

-Энэ Засгийн газрыг хамгийн үрэлгэн гэж тодорхойлж байна. Алхам тутамдаа, бүтээн байгуулалт хийх бүртээ өр, зээл авч байна. Энэ хэр оновчтой вэ?

-Засгийн газар зээл авсан. Авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй бол өр болдог. Бүх зүйл графикийн дагуу явагдах учраас 40 жилийн хугацаанд эргүүлэн төлж чадна. Миний байр суурь бол аль болох хямд эх үүсвэрийг татах хэрэгтэй. Ингэж хурдан хугацаанд улс орноо босгож авах шаардлагатай байна. Харин хугацаа алдвал энэ боломжууд байхгүй болчихно. Хичнээн гуйсан ч мөнгө олдохгүй хэмжээнд хүрчихвэл яах юм. Тэгэхээр бидэнд мөнгө олдож л байвал аваад хөгжлийнхөө салбар руу хийж байх ёстой. Тэр нь дэд бүтэц. Дэд бүтэц хөгжихгүйгээр эдийн засгийн өсөлт гэж байхгүй. Аж үйлдвэр ч хөгждөггүй юм. Ямар ч улс орон хичнээн ядуу байсан ч мөнгөө дэд бүтцийнхээ салбар руу л хийдэг.

-Эцэст нь асуухад танай салбарын МИАТ-ын гэх хэргийг хүн бүр ярьж байна. Энэ талаарх таны байр суурь?
-МИАТ-ын асуудалд бид хуучин ЗТБХБ-ын яам байхаас л анхаарч байсан. Ийм нөхцөл байдал байна шүү гэдгийг бид анх илрүүлж 2011 оны нэгдүгээр сард хуулийн байгууллагад хандсан. Даатгалын компани гэж нэрлээд байгаа боловч даатгалын гэх ямар нэгэн баталгаа алга байна шүү гэж анхааруулж, шалгах өгөөч гэсэн юм. Үүний мөрөөр хэрэг 2013 онд илэрч байна. Гэхдээ энэ хэргийг МИАТ-ын гэж нэрэлмээргүй байгаа юм. МИАТ бол төрийн өмчит компани, үйл ажиллагаагаа явуулж иргэдэдээ үйлчилээд л л байж байна. Харин тухайн үеийн  дарга нар нь гэх хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлээ ашиглан МИАТ-ын эд хөрөнгийг шамшигдуулсан. Тэгэхээр энэ бүхэн тэр хүмүүсийн л хэрэг. Шударгаар ажиллаж байгаа МИАТ-ын 700 хүнийг муу нэртэй болгож болохгүй. Бид шударга бус байдлын эсрэг зарчимч шаардлаг тавьж  ажиллаж байсан. Харамсалтай нь тухайн үеийн улс төрчид, дарга албан тушаалтнууд бидний ажлыг дэмжээгүй. Түүний хор хохирол одоо гарч байна. Бидний шударга ажилласан маань өнөөдөр батлагдлаа. Цаашдаа ч шударга ёсны байр сууриа МИАТ дээр баримталж ажиллана.
Л.МӨНХТӨР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • St. Medanta Cardiology (197.210.45.246)
    Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол St. Medantaclinic. Манай эмнэлэгийн хэрэгцээ яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнтэй +12675278876 Хэрэв та сонирхож байгаа бол Бөөрийг худалдахдаа бидэнтэй холбоо барина уу И-мэйл: St.Medantaclinic@gmail.com Үнэ: $ 450,000. Хариулт: St. Medal Clinic, Гурав дахь эмчилгээ
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • ECO (197.210.45.246)
    Зээл хэрэгтэй юу? Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Танай компани, Компани эсвэл үйлдвэрт санхүүгийн туслалцаа хэрэгтэй юу? Санхүүжилт хэрэгтэй байна уу бизнесээ эхлэх үү? Бизнесээ өргөжүүлэхийн тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Үүнийг хий танд хувийн зээл хэрэгтэй байна уу? Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Ecobankorgplcb1002@gmail.com. Бидний зээлийн нөхцөл 2% гэдгийг анхаарна уу. Сонирхсон хүмүүс зээлдэгчийн зээлийг бөглөх шаардлагатай байдаг Шилжүүлгийн мэдээлэл: (Зээлдэгчийн мэдээлэл) Бүрэн нэр: ....... ............... Нас ........................... ... Гэрлэлт статус ... ............... Холбоо барих хаяг: ................ Улс .............. ........... Таны утас: ...................... .... Мэргэжил: ................... .. Сарын орлого: Шашин: .................. ..... ....... Хамгийн ойр дотны хамаатан: ....................... (Зээлийн мэдээлэл) Шаардлага: ... ....... Зээлийн хугацаа: .................. Байршил: .................... төлбөрийн хэлбэр:? сар, жил бүр ............... Хэрэв та өмнө нь зээл хүсч байсан уу? ................... Бид таны хурдан хариу хүлээж байна Хамгийн сайн, Түгээмэл асуултууд
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • Dr. Medanta (197.210.45.246)
    Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол St. Medantaclinic. Манай эмнэлэгийн хэрэгцээ яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнтэй +12675278876 Хэрэв та сонирхож байгаа бол Бөөрийг худалдахдаа бидэнтэй холбоо барина уу И-мэйл: St.Medantaclinic@gmail.com Үнэ: $ 450,000. Хариулт: St. Medal Clinic, Гурав дахь эмчилгээ
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • 1111 (94.209.104.61)
    57km arai l hol, nisehruu yavah gej barag hichneen tsag tugjireh ym bn l da, shuttle bus ntr yavdag boloh biz, tegsen ch gsn bas l hetsuu de, odoo tgd yaaltai bilee UB giin bairlal ni ooroo aigui hetsuuges hoish
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (173.66.224.232)
    Женко Баттулга гэж БӨХ байна, дээд боловсролгүй, боловсрол надад хэрэггүи гэсэн хүншүүдээ. Нэр, Гар, Сэтгэлээрээ баахан луйвар хийж хөрөнгөжсөн. Энэ хүн АН-аас 2 дахиад сайд боллоо, АН-ын ганц лидэр гээ биздээ. 1 жилийн дараа ерөнхий сайдаар яригдаж баигаа. АН-ын энэ нүдний булаанууд ерөнхий саидаар тавина шүү. Дараа нь Ерөнхийлөгчид зүтгүүлэнэ.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (173.66.224.232)
    Женко Баттулга гэж БӨХ байна, дээд боловсролгүй, боловсрол надад хэрэггүи гэсэн хүншүүдээ. Нэр, Гар, Сэтгэлээрээ баахан луйвар хийж хөрөнгөжсөн. Энэ хүн АН-аас 2 дахиад сайд боллоо, АН-ын ганц лидэр гээ биздээ. 1 жилийн дараа ерөнхий сайдаар яригдаж баигаа. АН-ын энэ нүдний булаанууд ерөнхий саидаар тавина шүү. Дараа нь Ерөнхийлөгчид зүтгүүлэнэ.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin (122.201.18.15)
    Ene zasgiin gazriin hamgiin muu said,ooriin tolgoigui iim nohor udahgui ogtsroh biz dee
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 21 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 55 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 39 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    15 цаг 2 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 51 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 53 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 20 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 49 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 52 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 33 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 31 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 44 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 53 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 15 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 42 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 42 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 42 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 47 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК