
Засгийн газрын ээлжит 29 дүгээр хуралдаан яг одоо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх тухай, Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалт батлах, Монгол Улсын 2012 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн дүнгийн тухай, Авто замын төсөл арга хэмжээний жагсаалт батлах, Мэдээллийн нэгдсэн сан байгуулах, Зээлийн гэрээний тухай зэрэг 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.