
Төмөрзам болон Замын-Үүд Алтанбулагийг холбосон хурдын зам Зуунмодын хотын урдуур өнгөрнө. Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж эхэлсэн олон улсын нисэх буудал 2016 онд ашиглалтад орно, нисэх буудлыг дагаад 100 гаруй мянган хүн амтай дагуул хот бий болно. Сэргэлэн сумын нутагт 9 давхар орон сууцны өндөртэй тэнцэхүйц Их майдар бурхны цогцолбор баригдаж байна. Энэчлэн бүтээн байгуулалт, олон дэд бүтэц бий болж Төв аймаг хөгжлийн том төв болно гэж Ерөнхий сайд тус аймгийн төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэллээ.