Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төв ажиллаад 8 сар гаруй болж байгаа. Энэ хугацаанд 46 мянга гаруй иргэн хандаад байгаа юм. Яг ийм төвийг Төв аймгийн Зуунмод хотод байгуулжээ. Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг авч ажил хэрэг болгох, нөгөө талаар иргэддээ мэдээлэл өгөх ийм үйлчилгээ явуулж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархалтай байгаагаа илэрхийлээд тус танхимын ажиллагаанд амжилт хүслээ.Төв аймгийн Иргэний танхим байгуулагдаад 3 сар гаруй болж байна. 7027 1111 гэсэн дугаарын утас нээлттэй ажилладаг бөгөөд энэ хугацаанд 3000 орчим хүн ханджээ. Иргэдийн санал, хүсэлтийг харъяа хэлтэс, албадад хуваарилж шийдвэрлүүлдэг бөгөөд биелэлт нь 80 гаруй хувьтай яваа, 14 төрлийн үйлчилгээ явуулдаг гэж Иргэний танхимын ажилтнууд Ерөнхий сайдад танилцууллаа.
Нутгийн удирдлагын байгууллагаас баталж гаргах төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулахад тухайн сэдвээр Иргэний танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, байна. Мөн УИХ, Засгийн газрын гишүүдийг урьж иргэдийн уулзалт зохион байгуулдаг ажээ.



















































