
Жишиг гэр хорооллын төслийг МСҮТ-өө түшиглэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр тус төвийн сурагчид үйлдвэрлэлийн дадлагаа орон нутагтаа үр ашигтай хийх нөхцөл бүрджээ.
“Хашаа бариад орхих биш, цэвэр ус, цахилгааныг нь шийдвэрлэх учиртай. Хэсэг хугацааны дараа цэвэр, бохир усанд холбогдоно, шугам татна гэж тооцож хашааных нь төлөвлөлтийг хийлгээрэй гээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гэр хорооллын 200 айлыг дэд бүтцэд холбосон туршлагаас жишээ авч ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад санал болголоо.
Төв аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд МСҮТ-ийн оюутнууд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй мөн уулзсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.