
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа энэ оны 6-р сарын 14-нд эхэлсэн бөгөөд 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас өчигдөр өдрийнхөө 20.00 цагийн байдлаар 3613 буюу сонгогчийн 58% нь саналаа өгсөн байна.
Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа билээ.
Санал хураалт тухайн орон нутгийн цагаар 6 дугаар сарын 16-ны 22.00 цаг хүртэл үргэлжилжээ.