Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ганцаардсан Б.Бат-Эрдэнийн ганц өрсөлдөгч нь “хар машин” болжээ

2013-6-18
0
ЖИРГЭХ

   haircagСонгуулийн санал хураалт ойртох тусам хуулиар хориотой ч, зарим судалгааны дүн гарч эхэлжээ. МАН-ын дотоод болон бусад шинжээчдийн судалгаагаар тус намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчдөө тэргүүлж эхэлсэн байна.

   Хот, хөдөөгүй л “Аваргадаа өгнө”, “Зөв хүнээ дэмжинэ” гэсэн уухайн түрлэг хотоос аймагт, аймгаас суманд, сумаас багт өртөөлж байгаа аж. Нэгэнт судалгааны дүн нааштай гарсан, бодит байдал дээр ч илүү рейтингтэй яваа учраас МАН-ынхан одоо ганцхан “хар машин”-д л хамаг анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэд 2012 оны УИХ-ын сонгуулийн эргэлзээгээ одоог хүртэл тайлж чадаагүй яваа. Иргэд хүртэл санал тоолох автоматмашинд эргэлздгээ хэлдэг. Иймд энэ удаа саналаа аваргадаа өгч “хар машин”-ы эргэлзээгээ тайлъя гэх хандлага нийтийн дунд ч хүчтэй явна.

    Олон нийтийн судалгаагаар Б.Бат-Эрдэнэ яагаад тэргүүлэх болов. Үүнд хэд хэдэн шалтгаан байгааг МАН-ынхан хэлж байна. Нэгд, тэр зөв хүн, хоёрт, нэр цэвэр хүн, гуравт, ямар нэгэн бүлэглэл, фракцад барьцаалагдаагүй. Эрх ашгийн зөрчилгүй улстөрч. Энэ бүхэн нь Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн давуу тал. Нөгөө хоёр өрсөлдөгчөөсөө ялгарах онцлог юм. Дөрөвт, өрсөлдөгчдийнх нь гаргасан алдаа Б.Бат-Эрдэнэд оноо нэмж байна. Тавд, Б.Бат-Эрдэнэ хүч тэнцвэргүй тулаанд ганцаараа, бас ганцаардлаа гэж гомдлолгүй зүтгэж буй. Энэ нь зодуулж байгаа нэгнээ өмгөөлдөг монголчуудын сэтгэхүйгээр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд эерэгээр тусч эхэлжээ. Үнэхээр ч МАН-ын нэр дэвшигчийг өмгөөлж, өрөвдөхөөс ч аргагүй.

   Яагаад гэвэл, түүний эсрэг “төрийн машин” бүхлээрээ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Засгийн эрхийг хяналтгүйгээр барьж байгаа АН-ынхан ч бэл бэнчингээ гайхуулж, долоо хоног бүр сурталчилгааны самбарыг зурагтай, “юу”-тай нь сольж байхад Б.Бат-Эрдэнэд тийм санхүүжилт байхгүй, бусдаас орж ирэх боломж ч үгүй бололтой. Энэ бүхний эсрэг “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэсэн хүрэн дээлтэй зурагтайгаа сонгуулийн сурталчилгаагаа эхний өдрөөс эцсийг нь хүртэл явах давагдашгүй хүчин зүйлийн өмнө төрийн наадмын дэвжээнд 12 жил босоо явсан аварга маань аргагүй л хүч мөхөсдөж байгаа бололтой. Наанаа сонгуульд хүч үзэж буй дүртэй атлаа цаагуураа санал хуваах зорилготой МАХН-ынхан ч телевизийн эфирийн цагуудаа АН-д найр тавьж, аварга руу дайрсан хар PR-ийн галыг өөр дээрээ наах болж МАХН гэсэн тусдаа нам уу, АН-ын фракц уу гэдэг нь ялгарахаа болилоо.

  Б.Бат-Эрдэнийн эсрэг зогсох “төрийн машин”-ы багт өөрийнх нь намын зарим фракц ч хүч нэмж байгаа гэх шинжээчдийн таамаглал үнэний ортой. Сонгуулийн сурталчилгаа гэхээсээ бэрхийг туулж буй энэ бэрхшээл дээр нь өрсөлдөгчийнх нь хязгааргүй амлалт нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон болж байна. Тэдгээр амлалтын дунд нь Үндсэн хуулиас давсан, Ерөнхийлөгчийн институцид хамааралгүй зүйлүүд ч бий. Урьд нь Хархориныг Монголын нийслэл болгоно, өөрөө Засаг дарга нь болно гэж явсан Ц.Элбэгдорж саяхан Хэнтий аймгийн Өндөрхааныг “Чингис хот” болгоно гэдгээ сонгуулийн амлалт болгож зарлав. Энэ бол Үндсэн хуулиас давсан амлалт. Мөн “Оюутны 70.000”-г 96.000 болгох, таван хүүхэдтэй өрхөд 570.000 төгрөг олгоно гэх зэргээр бэлэн мөнгөний гэж хэлж болохоор амлалтуудыг өгөв. Бодит байдал дээр “Оюутны 70.000”-г нэмэх үгүйг УИХ шийднэ. Хэрэв УИХ шийдвэрээ гаргавал Ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ байна уу, Ц.Элбэгдорж байна уу ялгаагүй, хэн нь ч байсан УИХ-ын шийдвэрийг л хэрэгжүүлнэ. Энэ нь хэн Ерөнхийлөгч байхаас үл хамааран хэрэгжүүлэх төрийн хууль.

   Ц.Элбэгдорж амлахын зэрэгцээ УИХ, Засгийн газрын өмнүүр орж, өнгөтэй өөдтэй бүхнийг өөртөө наах болов. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Спикерийн эрх, үүрэг өөр өөр байдаг: Монгол Улс сүүлийн 20 гаруй жил парламентын ардчиллыг хөгжүүлж байгаа. Засаглалын хуваарилалтыг “Хууль тогтоох”, “Гүйцэтгэх”, “Шүүх эрх мэдэл” гэсэн гурван хэсэгт хувааж авч үздэг. Нэг үгээр хэлбэл, УИХ бодлогын төвшинд хууль баталж, Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлнэ. Хэрэв энэ хоёрын хооронд маргаан гарвал шүүх засаглал хөндлөнгөөс оролцож асуудлыг шийддэг. Ерөнхийдөө энэ гурван институц л улс орныг жолоодож, ардчиллын үнэт зүйлс, иргэдийн эрх, эрх чөлөөг хангаж байх үүрэг хүлээсэн гэж хэлж болно. Манай хууль тогтоогчид “эх газар”-ын гэгддэг Германы хууль эрх зүйг нэлээн шүтэж, засаглалынхаа хуваарилалтыг хийсэн байдаг. Үлгэр авсан ХБНГУ бол манайхтай адил парламентын засаглалтай орон. Бундестаг хууль тогтоож, ихээхэн эрх мэдэл бүхий Канцлер гүйцэтгэх засаглалыг толгойлдог. Ерөнхийлөгчийнх нь үүрэг манай Ерөнхийлөгчийнхтэй ойролцоо. Харин эдэлдэг эрх болон улс төрд оролцох оролцоо нь манай Ерөнхийлөгчийнхөөс хамаагүй бага юм шиг байна лээ. Гэтэл манай Ерөнхийлөгч яагаад, ялангуяа энэ өдрүүдэд илүү эрх мэдэл эдлээд байна вэ гэвэл тэр АН-ын албан бус дарга байгаад хамаг учир байна. Нам дахь фракц нь АН-д нөлөөтэй учраас УИХ, Засгийн газрыг хамтаар нь базаж, гишүүд хүртэл санаачилсан хуулийнхаа авторыг “Ерөнхийлөгчийнх” болгон өөрчилж байна.

  Манай Үндсэн хуульд заасанчлан “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”. Тэр хууль санаачлах болон хориг тавих эрхтэй. Гэхдээ тавьсан хоригийг нь УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэнэ. Түүнчлэн Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргана. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Өөрөөр хэлбэл, түүний гаргасан шийдвэр амьдралд бодитоор биелэх үгүй нь УИХ болон Засгийн газраас хамааралтай. Ерөнхийлөгч бол өөрөө ийм л “хагас мэдэл”-тэй, парламентаас дутуу эрхтэй субъект.

   Гэтэл хууль санаачлах эрхтэй гурван субъектын нэг гэдэг утгаараа нэр хавчуулсан хуулийн төсөл болгоноо “Миний хийсэн ажил” гэж сонгуулийн кампанит ажилдаа ашиглах нь ёс зүйд нийцэхгүй. УИХ, Засгийн газрын гардан шийдэх ёстой “Оюутны 70.000”-ыг 96.000 болгох, мөн ХАХНХЯ-наас санаачилсан “Хүүхдийн тэтгэмж олгох” зэрэг асуудлыг Ерөнхийлөгч өөрөө санаачилсан мэт ярьж, өөрөө мэдээд шийдчих юм шиг л амлаж байх юм. Гэтэл бид амлалтаас хаширсан, хохирсон улс. 2008 оны УИХ-ын сонгуулийн амлалтаас болж улсынхаа сан хөмрөгийг гөвөхөө шахсан, бүр нүүрсээ барьцаалан урд хөршөөсөө зээл авч байж амлалтаа хагас, хугас биелүүлсэн. Хөршийн зээлийг төлөх гэж хамаг байдгаа шавхаж байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн. Иймд сонгуулиар элдэв янзын амлалт өгөхийг хориглосон хууль хүртэл баталсан. Тэр хуулийн хэрэгжилт хаана байна вэ. Хэн хяналт тавих вэ.

  Ерөнхийлөгч өмнөх парламентын олонх, цөөнхөөрөө санал нэгдэж шийдсэн энэ хуулийг тоохгүй, хэрэгсэхгүй сонгуульдаж явна. Гэтэл амлалтыг хамгийн их эсэргүүцэж, шүүмжилж байсан хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяртай өрсөлдөж, телевизийн халз мэтгэлцээнд оролцож байхдаа “Дахин сонгогдохын тулд амлаж болох бүгдийг амлаж байх шив” хэмээн өрсөлдөгчөө шүүмжилж байв. Гэтэл одоо өөрөө ч бас амлаж болох бүхнийг амлаж явна. Энэ улс оронд болж бүтэж байгаа бүхэн дээр “Ерөнхийлөгч” гэсэн шошго хадах гэж АН-ынхан чадлаараа чардайн зүтгэж байна. Тэгж л их гавьяаг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид наах гээд байгаа юм бол гайг нь ч гэсэн хамт үүрүүлбэл ёс зүйд нийцнэ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байна. Цагтаа энэ гэрээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсаараа урагшаа нэг алхлаа” хэмээн УИХ-ын индэр дээрээс магтан тунхаглаж явсан. Харин одоо ямар гэрээ болсон нь бүгдэд тодорхой болсон. Монголчуудад ашиггүй гэрээ болсон гэдгийг Засгийн газар, УИХ ч хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл “Оюутолгой”-н гэрээг Монгол Улсад, монголчуудад ашиггүй хийсний хариуцлагыг Ерөнхийлөгч ч гэсэн хүлээлц л дээ. Хамт хийлцсэн алдаагаа яаж залруулахыг АН-ынхан, нэр дэвшигч нь огт ярихгүй л явах юм.

Л.Тулга

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ ХЭ (202.179.27.97)
    ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛОХ ЯНЗТАЙ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? ЭСВЭЛ ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • ДОНХ ДОНХ МАНг МАНг ХА ХА ХА (202.179.27.97)
    ДОНХ ДОНХ МАНг МАНг ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . ЯМАР ГЭЭЧ МАН-ГАР ЮМ БИЧЭЭ ВЭ ХА ХА ХА . . . . . . . . . ЭХНИЙ МӨРҮҮДИЙГ НЬ УНШИЖ ЭХЛЭНГҮҮТ НҮД ЭРЭЭЛЖЛЭЭД ЦААШ НЬ УНШИХААС Ч ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ БАЙНА . . . . . . . . . ЯГ Л НӨГӨӨ НЭГ АЛИА САЛБАДАЙ ЗАГВАРЫН ХООСОН СҮРЖИН ЗАНАЛХИЙЛЛЭЭР ДҮҮРЭН ЮМ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . ЭНД БАЛАЙРЧ ХАЙРАН ЦАГАА ҮРЖ Л БАЙДАГ, ТЭРНИЙ ОРОНД НЭТЭЭР ХЭСЭЖ АВГАЙ ХҮҮХНИЙ ХОВ ЖИВ УНШСАН НЬ ХАМААГҮЙ ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ БАЙХ ШҮҮ! . . . . . . . . . . ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ МААНЬ ӨРСӨЛДӨХ ХҮЧТЭЙ АМЬТАН НЭГ Ч АЛГА ДАА ХА ХА ХА
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • loloitoo (202.70.36.146)
    hahaha muun tiim bhda hutsen hartstai mangar buh.iig demjkuee ebi hiisen ajilaa hiih ajilaa taniltsuulj bhd MAN.iin ene mangar hun gutgej hudal burj uurtu doktor angil hel hudaldaj har piar hiihees uur yum hiihguil bn aragch ugui biz yuch hiigegui hun yadaj hariigaa hiigeel bjihaasdaaa
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.1.45)
    иргэн аан -г дарамтлах газрыг нь булаах дээрэмдэх болохоор том бондгор бөгстэй бөөрөнхий бөхчүүд л очдог байсан сүүлийн жилүүдийг санаж байна. хороо сум багын даргаар начингуудыг тавьчихвал дургүйгээ хүрэхээр ирж дарамтлаад байна даа.одоо зарим хороодод ан- томилогдсон сул нөхдүүд ил далд дарамт хийгээд амаргүй л байна.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.23.46)
    МАН яанаа ямар хүнээ нэр дэвшүүлсэн юм бэ зайлуул танай нам одоо болсон татан буувал яасан юм их баригч нам байхдаа та нар яамар их мөнгө зардаг байлаа одоо болхоор нээх ядарсан болж жүжиглээд яахавдээ МАН баяртай
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.27.69)
    Хар машин Элбэгдорж хоёр ихэр юмаа хө,Хаалтгүй сонгогдоно доо Бат-Эрдэнэ хө
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • зочин (203.91.118.162)
    Харин ви Баээрдэнийн энэ муухай хар гүтгэлэгийн РR ээс волоод Элбэгээ ерөнрийлөгчийг өрөвдөөд вна зөвхөн хийх ажлаа, хийсэн ажлаа яриад яваад байх юм, Өөдөөс нь Адилхан үзвэл мангар л болчих вайх даа. МАНийнхан мангар их мөнгөөр ард түмнийг худалдаж авна гэдэгтээ маш итгэлтэй бна гэсэн дээ,
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ard (122.201.18.6)
    Har mashin asuudaltai l bgaa daa yay gehev tumen olon min
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • асуулт (122.254.127.34)
    Хар машины асуудал хаанаас үүдэлтэй вэ? Ман олонх байхад машинаар санал тоолно гээд л хууль гарчихсан биз дээ?Одоо тэгээд яах юм,аан???
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • хаха (210.101.131.232)
    МАН-ны хар PR сонгуулийн өдөр дөхөөд ирэх тусам ширүүсэж байх шив дээ. бодож л юм хийгээсээ дараа нь гай болох вий.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.152.92)
    Хар машины талаар аль намын дарга билээ Төмөрсүх үгээ яагаад хэлэхгүй байна
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    Soliorno biz..ta nar.Huren deeltei heg ih tom hun uilaad l nulimsaa archaad l bga bichlegiigni uzsen bailgui bugd.Mun ch uyan zuulun setgeltei saihan hun haragdaj bga biz.Matriin nulims unagana gej ugtaa yag naadhiig chini l heldeg yumdaa.Erunhiilugch boloh gej mun ch ih zutgej bga hundee huurhii..Urmiigni bodood sanalaa ugmuur l bna.Daanch Bat-Erdene erunhiilugch baij yagaad ch chadahgui hun l dee.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • yoko (84.42.243.195)
    za haragdaarai iim bgaasai gej muruuduj bgaagaa bichih yum bna .tanai mangar har hedhen honogiin daraa yalgdahaaraa yahiig chin harie har mashin ruu hamag buruugaa chiheed yah boldoo.luivardlaa ntr gej ***** hel am gargaarai daa man-haan
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.55.180.154)
    Битгий худлаа солиороод бай. Хаа сайгүй л хүмүүс яаж бөх хүнд саналаа өгөх вэ дээ тэр Элбэгээд нь өгнө гэж байна. МАН ын авилгачид зүгээр л хэзээ шорон руугаа морилох билээ гэдгээд бодоод байж бай за.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
    • irgen
      MAN bitgii muruud ene setguulch odoo hediig avchihaad iim buuljis tsutagamaar baliar yum bicheed bgaa yum be
      2013 оны 06 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 7 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 42 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 25 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 48 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 13 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 37 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 39 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 6 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 36 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 38 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 19 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 17 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 30 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 39 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 1 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 28 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 28 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 28 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 33 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК