зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зовлон тоочсонгүй, зорилготой болжээ, Хөвсгөлчүүд

2013-6-18
0
ЖИРГЭХ
УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбатын уулзалт дархадын гурван суманд үргэлжиллээ
Зовлон тоочсонгүй, зорилготой болжээ, Хөвсгөлчүүд

    УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбатын уулзалт дархадын гурван суманд үргэлжиллээ. Дархадууд хэзээний л цэцэн цэлмэг хүмүүс. Тиймдээ ч олонхийн бүлгийн дарга гэдэг чинь овоо дориун яриатай, олон таван үггүй, бодлого ярьсан хүн байна лээ хэмээн үнэлж байсан юм. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат манай хоёр нэр дэвшигч өнгөрсөн сонгуулиар туг тойрч чадаагүй учраас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хийж буй Хөвсгөлийн ард түмнийг дэмжиж ажиллах үүрэг надад өгсөн юм хэмээн уулзалт хийж яваа шалтгаанаа онцоллоо. Тэрбээр, “Нийгмийн асар том өөрчлөлт явж байгаа. Авах гээхийн ухаанаар хандах ёстой бид. Монгол Улсад ардчилал үүсч хөгжөөд 24 жилийн хугацаа өнгөрч. Хүний хоёр үе өнгөрсөн байна. Эхний арван хоёр жилийг социализмаас татгалзаж эхэлсэн үе байсан. Залуус маань боловсролын их сонин үеийг өнгөрүүлсэн. Хөдөлмөр хийх шаардлагатай юм уу гэх бодолтой байсан. Том үйлдвэр байхгүйгээс шалтгаалаад хүмүүс өөрийнхөө жижиг амьдралаар амьдраад сурчихсан байсан. Одоо энэ бүхэн өөрчлөгдөнө. Эргээд энэ замруугаа хальтирч болохгүй. 20 гаруй жил барьж чадаагүй үйлдвэрийг хоёр жилд яаж барих вэ гэдгээ хайж байна. Төрд шургалсан авлигачдаас бид ард түмний мөнгийг авах гэж хичээж байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноог засах гэж хичээж байгаа. Ингэсний төлөө бид доромжлуулж байна. Гэхдээ бид ухрахгүй. Бидэнд ухрах зам байхгүй. Аль нэг намыг би энд нэрлэхгүй. Өмнөх сайд дарга нар хариуцлагагүй гэрээ хийж Оюутолгойг алдах дөхсөн.  Бонд босгож бид эдийн засгаа аварсан. Арьс шир боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. Үлдсэн мөнгөө тэтгэвэр цалин та бүхний сум хөгжүүлэх мөнгөнд зарцуулж байна. Худлаа ярихгүй, хоосон амлахгүй үнэнээр явмаар байна, өнөөдрөөс эхлээд” хэмээн үгээ өндөрлөж, энэ бүхэнд Хөвсгөлийн ард түмний дэмжлэг юу, юунаас эрхэм байгааг онцолсон юм.
DSC_0268

222 мянган мал Арбулагийн хөгжлийн гарц

    Эхний очсон сум болох Арбулаг нь өөрсдийн давуу талтай гэхээсээ илүүтэй төсвийн мөнгө харж түүгээр хөгжиж байгаа сум. 222 мянган толгой малтай ч түүнийгээ чулуу болгох ажлыг өмнөх удирдлагууд хийж чадаагүй аж. Тиймээс шинээр томилогдон ажлаа эхлүүлсэн Засаг даргыг урдах гашуун түүхийг давтахгүй байхыг сануулав. Сумын хөгжлийн мөнгийг баг, багаараа хэлэлцэж чадсан эсэхийг Д.Эрдэнэбат дарга сум бүрээс асууж байлаа. Дархадын сумдуудад энэ талаар маргаан бага байсан юм. Орон нутгийн хөгжлийн санд 189 сая төгрөг хуваарилжээ. Энэ мөнгөө яаж хуваарилах нь иргэдийн мэдэх асуудал. Иргэний эрх бол аугаа том эрх гэдгийг иргэд ойлгож чаджээ. Энэ мөнгөнөөс эхний ээлжинд сумын дэд бүтцийг шийдэж, нэгдсэн дулаантай болох асуудлыг иргэдээрээ хэлэлцүүлэн оруулж иржээ. Араас нь дулааны шугам, цэвэр бохир усны асуудал, эмнэлэг, сумын зориулалтын моргийн барилга, 150 хүүхдийн ортой цэцэрлэг, 1973 оны сургуулийг шинээр барих асуудлыг 2013-2016 онд багтаан шийдвэрлэхээр болжээ. Д.Эрдэнэбат дарга ирэх дөрвөн жилд иргэдийнхээ амьдралыг хэр сайжруулсан бэ гэдгээр нь Засаг даргын ажлыг дүгнэнэ хэмээлээ. Мөн Арбулаг сумын Засаг даргад 222 мянган толгой малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийн сайн менежер байх үүргийг ногдуулсан юм. Өөрөөр хэлбэл, 222 мянган малаа эдийн засгийн эргэлтэд оруулах эдийн засгийн төлөвлөгөө байгуулаад, малчин, ченж, бизнесмэнүүд оролцсон аж ахуйн нэгж байгуулаад мах,сүү, арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулах үүрэг өгсөн юм. Ингэж чадвал зөвхөн өнөө маргаашаа аргацаасан сумын тулгамдсан асуудлыг шийдвэрлээд өнгөрөх бус алс ирээдүйгээ харсан их хөгжлийн эхний алхмаа хийж чадна гэдгийг тэрбээр Арбулагчуудад хэлж байлаа. Намын гишүүнчлэлгүй, сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог, иргэдээрээ сонгуулахдаа багийн Засаг дарга болох хүмүүстэйгээ нэг баг болж иргэдээсээ санал авдаг шинэ сонголт тун удахгүй хийгдэнэ гэдгийгАрбулагчуудад дуулгаснаар сумын хурал өндөрлөсөн юм. Иргэд энэ уулзалтаас сэтгэл хангалуун гарсан бөгөөд шийдвэрлэх асуудлаараа тодорхой мэдээлэл авч, сонголт нь зөв байсанд сэтгэл хангалуун явж одлоо.
DSC_0282

Хосломол давуу талаа зөв ашиглах үүргийг баянзүрхчүүд авлаа

    Арбулаг суман дахь уулзалтаа өндөрлөөд Баянзүрх сум руу хөдлөхөд зуншлага тааруухан байгаа нь гандуу байгаа газар нутгийн байдлаас харагдаж байв. Энэ жил Хөвсгөл аймгийн хэмжээнд хур бороо орохгүй, гандуу, мөн зуны сүүл сар гараад байхад айлууд зусландаа гарч амжаагүй байв. Баянзүрх суманд сум хөгжүүлэх сангаар 204 сая төгрөг төсөвлөгджээ. Эмтийн голын зам засварыг шийдвэрлэх асуудал нэн тэргүүнд байгаа учраас АН-ын бүлгийн даргад тэд хүсэлтээ бичгээр хүргүүлсэн юм. Бүлгийн дарга багаараа хэлэлцэж шийдсэн зүйл бол дэмжихэд бэлэн гэв. Баянзүрх сумын онцлог бол мал аж ахуй, мод, модон материалын үйлдвэрлэл хосолж хөгжих боломж бүрдсэн сум. 182 мянган толгой малтай, газар нутгийн 3-ны нэгийг нь ой мод эзэлдэг учраас хосломол давуу талаа ашиглан сумаа хөгжүүлэх үүргийг Засаг дарга н.Мягмарт даалгасан юм. Давуу талаа ашиглан хөгжих боломж бүх суманд байгаа бөгөөд үйлдвэрлэл, өөрийн хөгжих боломжоо олж харж чадаж байгааг нь улсаас дэмжинэ үү гэхээс дандаа улсаас сааж амьдрах нь буруу гэдгийг хэлж байв. Багийн иргэдийн нийтийн хурлаараасумын дулааны асуудлыг шийдэх нь зөв гэж үзжээ. Цэвэр бохир усны шугам, хоолой, 150 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг асуудал дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн байна. Нутгийн иргэд архидалт хэрээс хэтэрч байгаа шүүмжилж хууль хурдан баталж гаргахыг хүссэн юм. Мөн сумын ИТХ-ын идэвхийг сайжруулах, арай өөр байдлаар ажилладаг болгохыг баянзүрхчүүд захиж байв. Бүлгийн дарга ч санал нэг байна гэдгээ хэлээд сумын Засаг даргыг иргэд сонгодог болгоно гэдгийг хэлсэн юм.
DSC_0287
Шууд ардчилал, иргэдийн оролцоо сонгодог утгаараа хэрэгжсэн сум

    Ардчилсан Ерөнхийлөгчөө сонгохын тулд сонгуулийн ерөнхий менежерээр нь ажиллаж байсан түүхээ Улаан-Уул сумын иргэдэд Д.Эрдэнэбат дарга хуучилан уулзалтаа эхэллээ.  Улаан тайгын байгалийн цогцолбор газарт орших Улаан-Уул суманд бид үдэш очиж, буудаллав. Д.Эрдэнэбат дарга уулзалт хийнэ гэх сургаар өглөө эртлэн улаан-уулчууд сумын соёлын төвдөө цугласан байсан бөгөөд бүгд л гар утсаа унтрааж, шинэчлэлийн Засгийн газар, Ардчилсан парламентын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар анхаарал тавин сонссон юм. Хэвлэл мэдээллээс мэдээлэл авахаас хэтрэхгүй байдаг тэдэнд бүлгийн даргаас асуух зүйл ч олон байсан бололтой хурал ч нэлээд олон цаг үргэлжилсэн юм. Багийн хурлаар ярилцаад нэн тэргүүнд сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэх, том багуудыг эрчим хүчээр хангах, 150 хүүхдийн ортой цэцэрлэг, дотуур байр, хадлан тэжээлийн үйлдвэр, сумын хэмжээний моргийн барилга, 10 айлын орон сууц гэсэн асуудлыг чухалжилж үзжээ.Нутгийн иргэн н.Пүрэвжав УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уулзалт хийж байгаа гэж дуулаад ирлээ хэмээн үгээ эхэллээ. Сонгууль өгч сурсан учраас хэнд саналаа өгөхөө улаан-уулчууд шийдчихсэн гэнэ. Хөдөө орон нутаг эзгүйрч байна. Амьдрал байхгүй учраас тэд хот суурин газар бараадаж байгаа тэрбээр шүүмжилж байлаа.Тэрбээр, “Хотынхон жагсч байгаад мөнгө авчихдаг. Гэтэл хөдөө орон нутагт байгаа иргэд мөнгө авч чадахгүй байна. Хөгжил хоцрогдсон. Хүүхдийн мөнгө, халамж гэдэг нь үнэхээр бидэнд ирэхгүй байгаа. Хөдөөг чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл. Зам харилцаа муу байна. Үүнээс болоод залуус мөнгө олох зүйл хийлээ ч түүнийгээ зарж борлуулах зах зээлгүй, зам харилцаа муу, тээвэрлэлтийн зардал их гардгаас шалтгаалж мөнгө олж, сайхан амьдарч чадахгүй байна гэв. Хөдөө орон нутагт мэдрэгдэхгүй байгаа нэг зүйл бол бензин, шатахууны үнэ. 50 төгрөгөөр буурсан гэсэн ч хөдөөд буухгүй байгааг олонхийн бүлгийн даргад учирлав. Харин бүлгийн дарга хөдөө эзгүйрч байгаа гэдэг таны хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ сумыг нь хөгжүүлээд өгчихвөл залуус буцаад л ирнэ. Одоо ч ирцгээж байна. Халамжийн асуудлыг та хөндлөө. Бид халамжлах хэсгээ халамжилсан шиг халамжилна. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжинэ. Харин залуус ажлаа хийнэ. Хэрвээ орон нутагт бүтээгдэхүүн үйлдвэрлээд тээвэрлэлтийн зардал, ашиг олох нь бага байгаа бол алслагдсан суманд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх ажлыг хийж болно хэмээсэн юм. Бензины үнэ буурахгүй, хот, хөдөөд ялгавартай байгааг Засгийн газраас тодруулж, тэгш байх боломжоор хангаж өгнө хэмээлээ. Иргэний танхим сум болгонд нээгдсэн нь иргэдэд ихээхэн таалагдаж байгаа бөгөөд хамгийн сонгодог жишээ Улаан-Уул суманд байсан юм. Улаан-Уул сумын иргэд сумын Засаг даргаа ИТХ-аар бус нийт иргэдээрээ хэлэлцэж баталсан ганц сум. Энэ жишээг нь Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим” жишээ болгон авч, сумын Засаг дарга н.Батцогтийг урьж илтгэл тавиулсан аж.
DSC_0302
“Хилийн харуулууд болох хязгаар нутгийнхан чанга хатуу, эвтэй, хүчтэй байх ёстой”

Ардчиллын суурь сайтай. Нэг санаагаар ардчилсан төрөө дэмжээд саналаа өгчих хүмүүс бол Ренчинлхүмбэ сумынхан. Дор бүрнээ сонголтоо хийчихсэн, анх удаа өгч байгаа биш учраас лхүмбэчүүд саналаа хэнд өгөхөө ярилцаад шийдчихсэн гэнэ. Асуух ч хэрэг байхгүй гэв. Харин тэд цөмийн аюул нүүрлэж байна уу гэдгийг асууж байлаа. Ардчиллыг дэмждэг болсноос хойш олон ч удаа гадуурхагдаж байсан гэдгээ АН-ын бүлгийн даргад учирлав. Байгаль хамгаалагчид хашааны шургааг тоолоод хаанаас модоо авсан бэ хэмээн өчнөөн жил дарамталж байгаа гэнэ. Энэ мэт нутгийн удирдлагад ажиллаж байгаа албан тушаалтан энгийн иргэдийн дунд маргаантай асуудал олон гардаг аж. Өнгөрсөн жилүүдэд лхүмбэчүүдэд намаар талцах, нэг нэгийгээ элдвээр доромжлох, хавчиж гадуурхах, Ардчиллыг дэмждэг хэмээн адлагдаж байсан тохиолдол цөөнгүй байж. Ой мод элбэгтэй гэж цамаан загнаж юм бүхнийг модоор хийх шаардлагагүй гэж нутгийн иргэд боддог гэнэ. Тиймээс ариун дагшин онгон байгаль, ой модоо хайрлан, хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс хэмээн Ренчинлхүмбэ сумынхан өөрсдийгөө боддог учраас бид л модтой газрын хүмүүс гэж бодож хашаагаа зузаан, зузаан банзаар барьж байгаа бусад сум, орон нутгийнхныг шүүмжлэж байсан юм. Мөн түлш бага иддэг зуух хэрэгтэй байна хэмээлээ. Иргэдийн хурал нээлттэй идэвхитэй хуралддаг болсон давуу талтай аж. Өөрчлөлт хийж байгааг тэд сайшаалаа. Иргэдийн хурлаа нээлттэй хийдэг болж, намчирхах үзэл бодол алга болсон нь сайхан санагддаг болсон ажээ. Намчирхал өнгөрсөн дөрвөн жил хэтэрхий их байсан. Ангийн нөхөд, ах дүү нар намаар бие биенээ үзэн ядаж, нэг нэгийгээ сонгуулиас хасдаг ч тохиолдол их гарсан учраас нам гэдэг зүйлийг тархинаасаа авч хаяхаар шийдсэнээ нутгийн зон олон Д.Эрдэнэбат даргад хэлж байсан юм. Бие биенээ дэмжиж хөгжих бус нэг нэгийгээ дайсан мэтээр харж байгаад үнэхээр бухимдаж байгаа учраас шууд ардчилал, иргэний оролцоог идэвхижүүлэхэд хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа ажээ. Лхүмбийн иргэдийн ярьсан нэг ноцтой асуудал бол монголчуудыг мориноос нь буулгаж чадсан хятад мотоциклийн асуудал. Маш их мотоциклийн осол гэмтэл гарч байгаа аж, хөдөө орон нутагт. Гурав хоногийн дотор таван хүн хятад мотоциклийн осолд орж байгаа нь анхаарал хандуулах, төр засгаас хяналт тавих асуудлын нэг болжээ. Намаар талцаж улстөржиж буй асуудалд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат анхаарал хандуулна гэдгээ хэлээд “Хилийн харуулууд болох хязгаар нутгийнхан чанга хатуу, эвтэй, хүчтэй байх ёстой. Хаа сайгүй улстөр ярьдаг луухгарууд улстөржихөө боль. Ажиллах боломжоор залуучуудаа хангаж, улс төр бус улс орны эрх ашгийг урдаа барьж ажилла” хэмээсэн юм.
DSC_0422
Зовлон тоочсонгүй зорилго ярив, бусдаас мөнгө нэхсэнгүй бодлого ярьдаг болжээ, тэд

    Шинэчлэлийн Засгийн газрын бодлого үлгэрийн цэнхэр, үзэсгэлэнт газар нутгаа сахин амьдарч буй дархадуудад ихээхэн таалагдаж буй гэнэ. Өөрсдийн гэсэн үзэл бодолтой, чөлөөт сэтгэлгээтэй, хэнийг ч байсан шоглоод хэлчихдэг нутгийн иргэд ирэх дөрвөн жил тэднийг олонхийн бүлэгт төлөөлж ажиллах Д.Эрдэнэбат даргад зовлон тоочсонгүй. Харин бодлого ярьж, бодитой үр дүн гаргахыг шинэчлэлийн Засгийн газар, УИХ-д үүрэг болгож, шинэ батлагдах хуулийн төсөл, батлагдаж гарсан хуулийн төслүүдийн талаар санал бодлоо хуваалцлаа. Хурлын танхимд дүүрэн цугласан тэд АН-ын бүлгийн даргыг тийм ч амархан явуулахыг хүсэхгүй байв. Очсон сум бүрт хурал бараг 3-4 цаг үргэлжилж байв. Орон нутгийн чанартай хувь хүний гомдол хүсэл гэхээсээ илүү дархадын хязгаар нутгийг хөгжүүлэх зам харилцааг сайжруулах хүсэлтээ тэд Д.Эрдэнэбат даргад учирлаж байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, мөн орон нутгийн үйл ажиллагаа эрхлэх тендерийн маргаан хязгаар нутагт хамгийн их байв. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагууд танил талаа харж хуваарилдаг байдал хэрээс хэтэрчээ. Тиймээс намрын чуулганаар энэ асуудлыг анхааралдаа авч тендер гэх завхарсан асуудлыг нэг тийш нь шийдвэрлэнэ гэдгээ олонхий бүлгийн дарга хэллээ.  Мөн намчирхал хэрээс хэтэрч байгааг очсон газар болгон шүүмжилж байсан юм. Мөн сум хөгжүүлэх сангийн мөнгийг иргэд хэлэлцэж эхэлснээс хойш дарга нар мэддэг болсон гэх асуудал гарахгүй, тийм гомдол санал ч бараг гарч ирдэггүй болсон нь хамгийн том давуу тал гэдгийг дархад зон олон талархан хүлээж авч байлаа. Төвийн халаалтын, дулааны систем очсон сум бүхэнд нэн чухал шаардлагатай хэмээн эхний ээлжинд эрэмбэлэгдсэн байв. Мал, малчин хоёр орхигдсон гэж тэд үзсэн гэнэ. Мөн хүүхдийн боловсролын асуудлыг ч уулзалтын үеэр мартсангүй. Эрүүл мэнд, Боловсролын сайд, Хөдөө аж ахуйн сайдыг алслагдсан хязгаар нутагт ирж ажиллаж, бидний саналыг сонсоорой гэж хэлээрэй хэмээн бүлгийн даргад захилаа. Зав зайгаараа тойргоосоо бусад сумдаар ажиллах эс бөгөөс дэд сайдуудаа хөдөө орон нутгаар явуулаач гэж хэлээрэй гэв. Өлийн даваанаас цаашаа давж үзээгүй мөртлөө цээжээ дэлдсэн залуучууд архи ихээр хэрэглэж байгааг нутгийнхан шүүмжилж Архины хяналтын тухай хуулиа хурдан батлаж өгөхийг хүсч байлаа. Нэг суманд нэг л архины дэлгүүр байх ёстой гэдэг ч бүх сумдууд хуулиа зөрчиж нэгийн араас нэг 0 нэмчихээд байгааг Д.Эрдэнэбат дарга шүүмжилж байсан юм. Цаашлаад энэ асуудалд анхаарал хандуулж архины асуудлыг хянаж, нэг л архины зөвшөөрөлтэй дэлгүүр суманд байлгах, архины хяналтын хууль хэрэгжиж байгааг хянаж ажиллана хэмээлээ. Мэс заслын эмч Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд хэрэгтэй байгаа аж. Зам даваа хэцүү учраас хүнд хагалгаа хийх шаардлага гарахад мэс заслын эмч төвөөс ирэх гэж хугацаа алдаж, хүний амь эрсдэх зүйл ч гардаг аж. Д.Эрдэнэбат дарга эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих үүднээс ЭМШУИС-д хөдөө орон нутагт хэрэгтэй байгаа мэргэжлээр хүүхэд сургаж, эргээд нутагтаа ирж ажиллах боломжоор хангах асуудалд анхаарал хандуулж, нутгаас сонгогдсон хоёр гишүүнтэй хамтарч ажиллана хэмээлээ.

Барилдаж хүчээ үзэх гэсэн биш, Ерөнхийлөгчөө бид дэмжинэ ээ

    АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат иргэдийн ажил амьдралтай танилцах, батлагдсан хууль, хэлэлцүүлэгт бэлтгэж буй хуулийн төслийн талаар санал бодлоо хуваалцахын сацуу Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар ардчиллын өлгий нутаг гэгдэх хөвсгөлийн ард түмний саналыг сонсохоор явж байгаа гэдгээ нуусангүй. Харин дархад зоны ард түмэн хэдийнэ сонголтоо хийчихсэн гэнэ. Барилдаж хүчээ үзэх гэсэн биш. Ерөнхийлөгчөө бид дэмжинэ ээ. Ардчилсан төрийн төлөө зүтгэж яваа хүн. Дархад зон сонголтоо хийчихсэн гэж дуулгаарай гэв. Хэлэх гэснээ шууд хэлчихдэг, шүүмжлэх зүйлээ алиа хошин хэлбэрт оруулаад дуулчихдаг, шүлэглэчихдэг тэд хэтэрхий гэмээр ардчилсан хүмүүс. Тиймдээ ч бөхийг бус ардчилсан Ерөнхийлөгчөө сонгочихсон, одоо бидэнтэй юу ч ярих шаардлага байхгүй, бидний санал өгөөд сурчихсан хүмүүс хэмээн бүлгийн даргын “амыг таглав”. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө ардчиллыг хамгаалах гэнэ. Архи бус сүү өргөсөн, ардчилсан орнуудын төлөөлөгчдийг урьж залан дэлхийд монголыг таниулсан ардчилсан Ерөнхийлөгчөө сонгох сонголтоо хийчихсэн аж. Баянзүрхчүүд, “Элбэгээг бид дэмжинэ. 26-нд сонгууль болдгоороо болно. 27-нд Ерөнхийлөгч маань ажлаа хийгээд сууна” хэмээн итгэж, өөрсдөө ч энэ боломжийг нь хангахад саналаа өгнө гэв. Улаан-Уул, Арбулаг сумынхан ч сонголтоо хийчихсэн, ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан Засгийн газраа тулгын гурван чулуу шиг ажиллуулах сонголтоо хийсэн хэмээлээ.
Б.Өнөртогтох

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.18.39)
    erdene bat ch dee demii hyn shig bnalee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (182.160.27.69)
    Д,Эрдэнэбат ч дээ Багануурт ажиллаж байхын л хачин хүнлэг бус хүний чанараар хөлийн чигжий хуруу шиг эр дээ,Үнэндээ Хөвсгөлчүүдийг Элбэгээгээс хөндийрүүлчихсэн байна билээ,Тэд аваргыг сонгохоор болсон байна билээ харж л байя
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • irgen (202.179.20.152)
    Erdenebat darga mundag hun bn amjilt
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК