Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, СЕХ хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ.Өмнө нь хараагүй иргэд ойр дотны хэн нэгэн хүнээр дамжуулан саналаа өгдөг байсан бол энэ удаад өөрсдөө нууц байдлаар саналаа өгөх боломж нь бүрдсэн байна. Тодруулбал, тэдэнд зориулсан товгор үсэгтэй саналын хуудсыг бэлэн болгожээ. Ингэснээр хараагүй иргэд хэний ч тусламжгүйгээр сонгуульдаа идэвхитэй оролцож иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх нөхцлөөр бүрэн хангагдаж буй юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)