Сонгуулийн Ерөнхий хорооноос зургадугаар сарын 26-ны санал авах өдөр
албадан саатуулагдсан иргэд хэрхэн саналаа өгөх тухай зөвлөмжийг
нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна.

Сонгуулийн Ерөнхий хорооноос зургадугаар сарын 26-ны санал авах өдөр албадан саатуулагдсан иргэд хэрхэн саналаа өгөх тухай зөвлөмжийг нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Уг зөвлөмжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах өдөр албадан саатуулагдсан иргэдийг бүртгэж, саналыг дүүрэг, хороодын сонгуулийн хороо зөөврийн саналын хайрцгаар авах тухай тусгажээ.