Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын залуучууд оюуны өмч хулгайлсан уу?

2013-6-19
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван намын нэр дэвшигчээс хэн нь хилийн чанад дахь монголчуудаас олонхийн дэмжлэг хүлээв гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ.
 6b88e400ed6838a6original  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван намын нэр дэвшигчээс хэн нь хилийн чанад дахь монголчуудаас олонхийн дэмжлэг хүлээв гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд хилийн чанад дахь монголчуудаас 4248 сонгогч саналаа өгсөн нь бүртгэлд хамрагдсан сонгогчдын 68.2 хувийг эзэлж байгаа юм. Хуульд зааснаар тус хороо нь сонгуульд оролцсон сонгогчдын хэдэн хувь нь аль намаас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн бэ гэдгийг одоо мэдээлэх боломжгүй, зургадугаар сарын 26-нд товлогдсон нэгдсэн сонгуулийн дүнг гаргасны дараа цуг мэдээлнэ.

   Гэхдээ “Бид сонгох эрхтэй” клубээс хилийн чанадад саналаа өгсөн монголчуудын дунд EXIT POLL судалгааг хийснээ уржигдраас олон нийтэд танилцуулаад байна. Судалгааг монголчууд хамгийн олноор оршин суудаг Вашингтон, Сан Франциско, Лондон, Сөүл хотуудад тус хотуудад зургадугаар сарын 14-16-ний хооронд явуулжээ. Ингэхдээ саналаа өгсөн 711 сонгогчоос 273 сонгогч нь түүвэр судалгаанд хамрагдсан юм байна.

   Хачирхалтай нь, дээрх судалгааг олон нийтэд цацсаны маргааш өдөр буюу өчигдөр МАН-ын зүгээс “Сонгуулийн ажиглагч” гэсэн зохиомол нэрийн доор ELECTION EXIT POLLS судалгааг мөн олон нийтэд мэдээлсэн нь эргэлзээнд оруулаад байна. Судалгааг Вашингтон, Сөүл, Лондон, Токио, Женев, Эрхүү зэрэг 6 хотод нийт саналаа өгсөн 1835 сонгогчоос 305 хүн түүвэрлэн судалгааг авахад ийм дүн гарсан гэж тодорхойлсон боловч ийм судалгаанд оролцсон нэг ч хүн олдоогүй байна.

   Тэгвэл Бид Сонгох Эрхтэй клубын EXIT POLL судалгааг Вашингтон хотод төлөөлж хийсэн АНУ-ын Монгол соёлын төвийн тэргүүн Др. М.Саруул-Эрдэнэ “Вашингтонд саналаа өгсөн монголчуудаас түүвэр судалгааг авч байхад биднээс өөр хүмүүс судалгаа давхар хийгээгүй. Гэтэл Вашингтонд судалгаа хийсэн гэж ELECTION EXIT POLLS судалгаанд мэдээлсэн нь огт худал, сонгогчдыг хуурч мэхэлсэн үйлдэл” гэлээ. Мөн ижил төстэй зүйлсийг Сан Франциско хотын Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ. Лондон, Сөүл хотод саналаа өгсөн иргэд “Бид сонгох эрхтэй” клубын судалгаанд оролцсон, харин өөр тийм судалгаа хийсэн байгууллагатай огт таараагүй тухайгаа интернэтийн жиргээ, фэйсбүүк хуудсанд  мэдээлжээ.

   Энэ төрлийн судалгааг хийдэг мэргэжлийн хүмүүсийн тайлбараар бол урд нь огт дуулдаж байгаагүй "Сонгуулийн ажиглагч" байгууллагын судалгаанд эргэлзэж байна. МАН-ын судалгааны дүнг танилцуулахдаа хувиа буруу нэмж, хэд хэдэн тоогоо алдаж гаргасан нь илэрчээ. Мөн судалгааны тайлбар нийтлэл болон судалгааны хүснэгт зэрэг бүх мэдээллээ “Бид Сонгох Эрхтэй” клубын судалгааны тайлангаас шууд хуулж, зөвхөн нэр дэвшигчдийн авсан хувийг өөрчилж тавьсан нь олон хүний гайхашралыг төрүүлжээ. Энэ нь судалгаа бодитой бус, шулуухан хэлэхэд МАН-ынхан Бид сонгох эрхтэй клубын гаргасан судалгааг ашиглан өөрийн намаас нэр дэвшигчийн сонгогчдоос авсан саналын дүнг өндөр гарсан мэтээр өөрчилж засварласан байх магадлалыг улам тодруулж баталж өгч буй юм байна. Тиймээс энэ үйлдэл нь бусдын олон өдрийн хөдөлмөр болж хийсэн судалгааны ажлыг эрээ цээргүйгээр хулгайлж, засварласан Оюуны өмчийн хулгай болж хувираад байна.

   “Бид сонгох эрхтэй” клубын хувьд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр мөн хилийн чанадад саналаа өгсөн монголчуудын дунд санал асуулга явуулж түүвэрлэсэн судалгааг гаргахад Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан дүнтэй 2.5%- зөрүүтэй гарч байсан тул иргэд энэ байгууллагын судалгааг тун ханатай гардаг хэмээн сайшааж байна. Харин энэ удаагийн судалгаа нь хилийн чанадад сонгуультай холбоотойгоор хоёр дахь удаагаа хийсэн судалгаа нь болох юм байна.

   Гэхдээ эцсийн дүндээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх дүн албан ёсных болох учраас тэр үед АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хилийн чанад дахь монголчуудаас олонхийн санал авсан уу, аль эсвэл МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн аварга Б.Бат-Эрдэнэ дэмжлэг хүлээсэн үү гэдэг баталгаажина. Тэр цагт “Бид сонгох эрхтэй” клубын EXIT POLL судалгаа, Сонгуулийн ажиглагч хэмээх сайн дурын байгууллагаас гаргасан судалгаа хоёрын хэнийх нь жинхэнэ, хуурамч судалгаа байсан нь бас тодорхой болно.

Г.ДАРЬ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Энхжарг***** (203.91.119.102)
    МАН-ын залгаж халааныханы хийж байгаа үйлдэл мөн.Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг....
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    10 цаг 7 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 41 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    14 цаг 25 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 48 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    15 цаг 13 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 37 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 39 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    17 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    17 цаг 6 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 35 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 38 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    19 цаг 19 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    20 цаг 17 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 30 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 39 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    21 цаг 1 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 28 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    21 цаг 28 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    21 цаг 28 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 33 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК