Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар
дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас
баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ
авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас
баривчлагдсан, цагдан хоригдсон буюу хорих ангид хүмүүжигч нар зөөврийн
хайрцгаар санал өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон буюу хорих ангид хүмүүжигч нар зөөврийн хайрцгаар санал өгнө. Мөн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй зэрэг сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах юм. Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн бүртгэл өнөөдөр дуусгавар болох юм.
24tsag.mn