Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, гишүүдтэй өнөөдөр видео хурал хийхээр зөвшилцжээ.Мөн хуралдаанаар сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаарх нийслэлийн сонгуулийн хорооны мэдээллийг сонссон бөгөөд сонгуулийн нэгдсэн дүн гаргах, нэгтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.



















































