Долоо хоногийн бямба гараг бүр болдог Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Сум, аймгийг түлхүү хөгжүүлэх, стандартын ижил зурагтай болох талаар шийдвэр гаргажээ. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй “Сум хөгжүүлэх төсөл"-ийн судалгаагаар цаашид хөдөө орон нутагт 16 мянган жижиг, дунд үйлдвэр нэмж байгуулах хэрэгцээ байна гэж дүгнэжээ.
Ирэх долоо хоногт 2014 оны улсын төсвийн талаар ярилцана гэж хуралдааны төгсгөлд тогтсон байна.