
2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажил болон санал хураалтын талаар мэдээлэл өгөхөөр Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн хурлын үеэр сонгуулийн үеэр хориглох хуулийн заалтуудыг тайлбарлах юм. Хурал маргааш 11.00 цагт НЗДТГ-ын уулзалтын танхимд болно.