
Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтыг өнөөдрөөс эхлүүлсэн болохыг “Филантропи хөгжлийн төлөө төв”-өс албан ёсоор мэдээллээ. Энэ оны Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх жилүүдийнхээс ялгагдах нэг онцлог
нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэ хуульд нэмэгдсэн 9.5 дахь
заалтын дагуу анх удаа ТББ-ууд сонгуулийн үйл явцад ажиглалт хийх
эрхтэй болж байгаа аж. Уг зохицуулалтын хүрээнд Филантропи хөгжлийн
төлөө төв нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийн ажиглалтыг нам бус, сайн
дурын ажиглагчдын оролцоотойгоор зохион байгуулахаар болсон байна.
Тус
байгууллагаас томилсон ажиглагчид нь аль нэг улс төрийн нам, эвсэл
холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн
сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллахаа
баталгаажуулан ёс зүйн дүрэмд гарын үсэг зуржээ.