Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш албан ёсоор эхэлнэ. Тиймээс хуулийн дагуу өнөөдөр санал өгөх боломжгүй сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах бөгөөд энэ нь 09-20.00 цагийн хооронд үргэлжлэх ажээ.Түүнчлэн гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг СЕХ-нд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна. СЕХ санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох ажээ.


















































