
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил хангагдаад байна. Маргааш нийслэлийн хувьд 841858 сонгогч санал өгөх тоо гарчээ. Нийслэлчүүд ulaanbaatar,mn сайтад хандаж санал өгөх хорооныхоо байршлыг мэдэж болох юм. Мөн 1299 дугаарын утсанд хандаж мэдээлэл авах боломжтой аж.
Энэ удаагийн сонгуулийг гадаадын 34, олон улсын байгууллагын 400 орчим төлөөлөгч ажиглах юм. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаарх мэдээллийн дөрвөн цаг тутамд танилцуулах юм байна.