
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын сонгуулийг ажиглах хороонынхон манай улсад ирээд байгаа. Тэгвэл тус хорооноос энэ сарын 27-нд 16.00 цагт “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр сонгуулийн дараах урьдчилсан мэдэгдлээ танилцуулах аж. Мэдэгдлийг тус хорооны дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер хийх юм байна.
24tsag.mn