
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тус тусын харьяа хэсгийн хороодод саналаа өгнө. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 11.40 цагт Орос III дунд сургууль дээр саналаа өгөх бол Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн тухайд Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, 50-р сургуульд 11.40 цагт, харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, VI сургууль дээр санал өгөх юм байна.