Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажил өнөөдөр улс орон даяар 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Нийслэлийн хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах 368 хороо ажиллаж байна.Өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд байрлах Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хэсгийн хороонд 10.00 цагт очин саналаа өгөх юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн 45-р сургууль буюу тус дүүргийн 6-р хэсгийн хороонд өглөө 08.00 цагт очиж саналаа өгсөн байна.
Т.Энхэлээ

















































Сэтгэгдэл (2)