
Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Өнөөдөр гадаадын 400 гаруй ажиглагчид 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явагдаж байгааг ажиглаж байна. Сонгогч та ч бас санал хураалт хэрхэн үргэлжилж байгааг шууд үзэхийг хүсвэл Нийслэлийн сонгуулийн хорооны сайтаас
энд дарж үзэх боломжтой. Энэ суваг нь Нийслэлийн таван дүүргийн санал хураалтыг шууд дамжуулж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахдаа бүх сонгуулийн хэсгийн хороодод камер байрлуулсан билээ.