
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12 цагийн байдлаар аймгийн дунджаар 22,97, нийслэлийн дунджаар 19,2 улсын хэмжээнд 21,49 хувийн ирцтэй байсан. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээг 11 цагийн байдлаар танилцуулахад аймгийн дунджаар 19,55 нийслэлийн дунджаар 18,32, улсын дунджаар 19 хувьтай байсан юм. Сонгогчдын ирц 11-15 цагийн хооронд идэвхиждэг тул ирцийн тоо хурдацтай нэмэгддэг аж. Тиймээс СЕХ-ноос дараагийн ирцийн мэдээллийг 15.00 цагт өгөхөөр болоод байна.
Өнөөдөр 07.00 цагт эхэлсэн сонгуулийн санал хураалтын өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцагаар авсан саналыг сонгуулийн хэсэг бүр дээр автомат машинд уншуулжээ. Тиймээс өглөө эрт ирсэн иргэдийг түр хугацаанд хүлээлгэсэн бол одоо сонгогчдын ирц жигдэрчээ.