Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2013.06.26/ орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11 цагт ирж саналаа өглөө.
Сүхбаатар дүүргийн зургаадугаар хэсгийн хороонд нийт 2400 гаруй сонгогч санал өгөх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
