Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж СБД-ийн IV хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр “Иргэд, ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ирэх дөрвөн жил бол их бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнд нөлөөлөх шийдвэрлэх жилүүд болно” гэлээ. Энэ хэсгийн хороонд 2074 иргэн санал өгөхөөс 12.00
цагийн байдлаар 645 сонгогч саналаа өгч 23.7 хувьтай байна.Харин МАХН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, VI сургууль дээр саналаа өглөө. Энэ хэсгийн хороонд 1800 хүн саналаа өгөх ёстойгоос одоогоор 300 хүн өгсөн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгөхдөө гэргий Х.Болормаагийн хамт ирсэн бол МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай хамт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар ирсэн байлаа.
Т.Гэрэл





















































