БЗД-ийн 5-р хороо 15-р хэсгийн хороонд сонгогчдын идэвхи сайн байна. Тус хороонд нийт 2930 сонгогч санал өгөхөөс 12.00 цагийн байдлаар 634 сонгогч саналаа өгөөд байгаа аж. Сонгуулийн идэвхи маш сайн байгаа талаар хэсгийн хорооны дарга Цэрэнчимэд ярьсан юм. Энд саналаа өгөхөөр ирсэн иргэд урт дараалал үүсгэж дугаарлаж байлаа. Залуусын хувьд ч маш сайн идэвхтэй байгаа аж. Зарим иргэд хаана саналаа өгөхөө мэдээгүйгээс болж хэсгийн хороогоо андуурч ирэх нь их байгаа гэнэ. Хэсгийн хороогоо андуурч ирсэн иргэд хаана саналаа өгөхөө өгөхөө лавлаад буцаж байсан юм.
Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.




Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.



