
-Монгол Улсын 2014-2018 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тухай хуулийн төсөл;
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу “Тендерийн тухай” хуулийн Төсөл;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Концессын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм.
Мөн Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лези ирэх сарын 8-11-нд Засгийн газрын урилгаар манай улсад айлчилна.
-Ховд аймагт байгуулах малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэл технологийн паркийн арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.