Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо гадаадад байгаа монгол иргэдийн санал тоолох ажиллагааг 22.00 цагаас эхлүүлнэ. Тэгвэл тооллого эхлэхээс өмнөх ажиллагааг дөнгөж сая эхлүүллээ.Тодруулбал, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах юм. Мөн санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох юм. Улмаар үүний дараа оройн 22.00 цагаас саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, санал хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































