СЕХ-ноос өдрийн 15.00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 43,07 хувьтай байгааг мэдээлсэн. Тэгвэл СЕХ-ноос дөнгөж сая дахин мэдээлэл хийж 19,00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 57,73 хувьтай байгаа мэдээллээ. Аймгуудын дунджаар ирц 57,25 хувьтай байгаа бол нийслэлийн сонгогчдын 58,35 хувь нь саналаа өгөөд байна.
Баян-Өлгийн, Увс, Хов гэсэн гурван аймаг цагийн зөрүүтэй учраас бусад аймгуудаас нэг цагийн өмнөх мэдээллийг авсан байна. Сонгогчдын ирцийн талаарх мэдээллийг оройн 22.30 минут өгөх бөгөөд энэ нь дээрх гурван аймгийн хувьд 21.00 цагийн байдлаарх дүн мэдээ байх юм.
Харин ирцийн сүүлийн мэдээллийг маргааш сонгуулийн урьдчилсан дүнг зарлахдаа хамтатган мэдээлэх юм байна.