Улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц үргэлжилж байна. Энэ
удаагийн сонгуульд Сүхбаатар аймгийн идэвхтэй оролцож байна. Тус аймгийн төв Баруун-Урт суманд сонгуулийн ирц хэдийнэ 65 хувьд хүрчээ. Түмэнцогт сумын ирц 64 хувьд хүрсэн бол Онгон сумын ирц 75 хувь, Түвшинширээ сумын ирц 46 хувь, Уулбаян сумын ирц 70.3 хувьтай байгаа аж.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут зэрэг таван суманд ирц доогуур буюу 30 орчим хувьтай байсан аж.
Харин нийслэлийн дүүргүүдээс Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны 22-р хэсгийн хороон дээр одоогийн байдлаар элдэв зөрчилгүй, сонгогчид санал хураалтад идэвхтэй оролцож байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ.
Баянзүрх дүүргийн 59 дүгээр хэсгийн хорооны сонгуулийн ирц хангалттай явж байна. Тус дүүргийн залуучууд буюу 25-50 насныхан сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа аж. Ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд хоёр хүн саналын хуудсаа буруу бөглөсөн тохиолдол гарч, шинээр авсанаас өөр зөрчил илрээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)