МАН-ын сонгуулийн төв штабаас өнөөдөр тус намын ухуулагчийг үндэслэлгүй баривчилсан хэмээн хэвлэлийн бага хурал зарласан. Харин ингэж хэвлэлийн бага хурал зарласан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Тэрбээр "Сонгуулийн тухай хуулийн 33.3-т оройн 00.00 цагаас хойш сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж заасан байдаг. Сурталчилгаа зогссон байхад аль нэг намм хэвлэлийн бага хурал хийх нь хориотой. Тиймээс хууль зөрчсөн мэдээлэл гэж үзнэ. Бид баримтуудыг цуглуулаад холбогдох байгууллагуудад нь өгч арга хэмжээ авна" гэлээ.
Сэтгэгдэл (2)