2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарах ойртож байна. 10 минутын дараа гэхэд санал хураалт орон даяар зогсоно. Харин Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хувьд цагийн зөрүүнээс шалтгаалан цаг гаруйн дараа санал авах хэсгийн хороод хаалгаа барина.Харин нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн намуудын тухайд тус бүртээ сонгуулийн дүнг хэрхэн сонсох талаараа бэлтгэж байна. Тухайлбал, Яг одоо АН-ынхны хувьд "Пума империал" зочид буудалд дүнгээ сонсохоор тусгайлан бэлтгэж, намын удирдлага болон жирийн гишүүд нь олноороо цуглаад байна. Тэгвэл МАХН-ынхны хувьд намын байран дээрээ сонсохоор болж, тэндээ цуглаж эхэлжээ. Түүнчлэн МАН-ынхан мөн намын байрандаа цуглаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































