
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөж, хэсгийн хороод хаалгаа барилаа. Хуульд зааснаар санал хураах ажиллагаа өглөөний 07.00 цагт эхэлсэн юм. Гэхдээ цагийн зөрүүнээс шалтгаалж Увс, Ховд, Баян-Өлгий аймагт санал хураалт 08.00 цагт эхэлсэн тул санал авах ажиллагаа 23.00 цагт өндөрлөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.856,190 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэнээс Сонгуулийн ерөнхий хорооноос 19.30 цагт өгсөн мэдээллээр нийт саналаа өгсөн сонгогчийн ирц 57.73 хувьд хүрээд байсан. Ээлжит мэдээллийг одоо 22.30 цагт өгнө. Ингэхдээ 21.00 цагийн байдлаарх сонгогчийн ирцийн мэдээг өгөх юм.
Д.Ундрах /24tsag.mn/