
022929 гэсэн код бүхий лацтай эхний хайрцганд Казахстан, Хонконг, БНАСАУ, БНХАУ, Турк, Египет улсад амьдарч буй монгол иргэдийн саналын хуудас гарч ирсэн юм. 022928 гэсэн код бүхий лацтай хоёрдугаар хайрцагнаас Герман, Польш, Унгар, Швед, Тайланд зэрэг улсад саналаа өгсөн сонгогчдын саналын хуудас гэхчлэн битүүмжилсэн зургаан хайрцагын лацыг авч тооллогын комисст тус бүрт нь хүлээлгэж өгсөн билээ. СЕХ яг одоо гадаадад байгаа монголчуудын саналыг тоолж эхлээд байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолж дууссаны дараа Монгол Улсын хэмжээнд сонгуулийн ирц 21 цагийн байдлаар ямар байсныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлнэ.
Д.Ундрах /24tsag.mn/