Ерөнхийлөгчийн сонгуулий ирц оройн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 57,73 хувьтай байгааг мэдээлсэн. Тэгвэл СЕХ-ноос дөнгөж сая дахин мэдээлэл хийж 22,00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 63,89 хувьтай байгаа мэдээллээ. Аймгуудын дунджаар ирц 62,93 хувьтай байгаа бол нийслэлийн сонгогчдын 65,13 хувь нь саналаа өгөөд байна.
Баян-Өлгий, Ховд, Увс аймгууд цагийн зөрүүтэй тул 21 цагийн байдлаарх дүнг мэдээллээ. Тиймээс ирцийн эцсийн дүнг санал хураалтын урьдчилсан дүнтэй хамт мэдээлэхээр болоод байна. Санал хураалтын урьдчилсан мэдээг хоёр хоногийн дотор мэдээлнэ гэж хуулинд заасан байдаг.
Аймгийн хэмжээнд
Архангай - 58,26 хувь
Баян-Өлгий - 65,8 хувь
Баянхонгор- 63,02 хувь
Булган - 62,49 хувь
Говь-Алтай- 66,88 хувь
Говьсүмбэр- 66,03 хувь
Дорнод- 51,21 хувь
Дорноговь- 62,43 хувь
Дундговь- 61,28 хувь
Завхан- 69,36 хувь
Өвөрхангай - 63,23 хувь
Өмнөговь 64,82 хувь
Сүхбаатар- 69,16 хувь
Сэлэнгэ- 59,58 хувь
Төв аймаг- 62,15 хувь
Увс- 67,62 хувь
Ховд- 64,28 хувь
Хөвсгөл- 62,14 хувь
Хэнтий- 60,11 хувь
Дархан- 63,67 хувь
Орхон- 63,82 хувь
Нийслэлийн дунджаар
Хан-Уул - 67,1 хувь
Баянзүрх- 63,65 хувь
Сүхбаатар- 65,27 хувь
Чингэлтэй- 64,77 хувь
Баянгол- 67,85 хувь
Сонгинохайрхан- 64,07 хувь
Багануур- 65,85 хувь
Багахангай- 67,12 хувь
Налайх- 64,55 хувьтай байа.