Нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн намуудын тухайд тус бүртээ сонгуулийн дүнг хэрхэн сонсох талаараа бэлтгэж байна. Тухайлбал, Яг одоо АН-ынхны хувьд "Пума империал" зочид буудалд дүнгээ сонсохоор тусгайлан бэлтгэж, намын удирдлага болон жирийн гишүүд нь олноороо цуглаад байна. Тэгвэл МАХН-ынхны хувьд намын байран дээрээ сонсохоор болж, тэндээ цуглаж эхэлжээ. Түүнчлэн МАН-ынхан мөн намын байрандаа цугласан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулий ирц оройн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 57,73 хувьтай байгааг мэдээлсэн. Тэгвэл СЕХ-ноос дөнгөж сая дахин мэдээлэл хийж 22,00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 63,89 хувьтай байгаа мэдээллээ. Аймгуудын дунджаар ирц 62,93 хувьтай байгаа бол нийслэлийн сонгогчдын 65,13 хувь нь саналаа өгөөд байна.

Сэтгэгдэл (8)