
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусгавар болоод байгаа. Дөнгөж сая Сонгуулийн ерөнхийн хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийсэн. 22.00 цагийн байдлаар урьдчилсан дүнгээр аймгуудын ирц 63.89 хувьтай байгаа бол, нийслэлийн дүүргүүдийн ирц 65.13 хувьтай байгаа аж. СЕХ-ын төвд хэсгийн хороодоос дүнгийн мэдээ эхнээсээ ирж байгаа бөгөөд Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймгуудаас цагийн зөрүүтэй саналын дүн ирж байгаа гэнэ. Сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээг маргааш танилцуулах юм.