Яг одоо АН-ынхны хувьд
"Пума империал" зочид буудалд дүнгээ сонсохоор тусгайлан бэлтгэж, намын
удирдлага болон жирийн гишүүд нь олноороо цуглаад байна. Тэгвэл
МАХН-ынхны хувьд намын байран дээрээ сонсохоор болж, тэндээ цуглаж
эхэлжээ. Түүнчлэн МАН-ынхан мөн намын байрандаа цугласан байна.МАХН-ын байранд цугласан удирдлагууд нь нэлээд бухимдуу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус намаас нэр дэвшигч хэсгийн хороодод нөгөө хоёр нэр дэвшигчээсээ илт бага санал авсан дүн мэдээ ирсээр байгаа гэнэ.
Мөн МАН байрандаа хэвлэлийнхэнийг нэвтрүүлээгүй хэвээр байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тус намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Дархан, Сэлэнгэд сонгогдоогүй унасан гэх мэдээлэл ирж байгаа гэнэ.






















































Сэтгэгдэл (2)