
Ерөнхийлөгчийн сонгуулий ирц оройн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 57,73 хувьтай байгааг мэдээлсэн. Тэгвэл СЕХ-ноос дахин мэдээлэл хийж 22,00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 63,89 хувьтай байгаа мэдээлсэн. Аймгуудын дунджаар ирц 62,93 хувьтай байгаа бол нийслэлийн сонгогчдын 65,13 хувь нь саналаа өгөөд байна. Баруун гурван аймгийн санал хураалт 10 минутын өмнө дууссан юм.
Түүнчлэн сонгуулийн нэгдсэн дүнг маргааш танилцуулахаар болсон. Харин АН-аас 23.30 цагт мэдээлэл хийхээ дуулгалаа. Хэвлэлийн хурал “Пума империал” зочид буудалд болох юм.