Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хуульд зааснаар 22.00 цагт дуусгавар болж, СЕХ-ноос ирцийн мэдээллийг өгсөн. Гэхдээ цагийн зөрүүнээс шалтгаалж Увс аймгийн санал хураалтын дүн ирээгүй байсан юм.Тэгвэл тус аймгийн сонгуулийн хэсгийн хорооны дарга Н.Баяраа сонгогчийн ирц 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг дөнгөж сая өглөө. Одоо Ховд болон Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнг СЕХ танилцуулна. Мөн АН мэдээлэл хийхдээ дараагийн мэдээллээ СЕХ-ны хэвлэлийн бага хурлын дараа өгнө гэж байсан ч түр хойшлууллаа.





















































