
СЕХ гадаадад байгаа монголчуудын саналыг тоолж дуусчээ. Гадаадад амьдардаг Монгол Улсын иргэдээс санал авах ажиллагаа энэ сарын 14-нд эхэлж хоёр өдрийн турш үргэлжилсэн юм. Нийт 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулсан салбар комиссуудад 6200 гаруй сонгогч бүртгүүлж, баталгаажуулснаас 4250 орчим иргэн саналаа өгсөн билээ. Эдгээр иргэдийн саналыг битүүмжилсэн зургаан хайрцагаар авч ирсэн билээ. Тэгвэл гадаадад санал өгсөн монголчуудын 65.15 хувь нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжсэн байна. Харин Б.Бат-Эрдэнэд 1283 буюу 30.52 хувь, Н.Удвалд 182 буюу 4.33 хувийн санал өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)