
Өчигдөр орой 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, урьдчилсан дүн гараад байгаа. Шөнийн 02 цагийн байдлаар Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгуудын 17 хэсгийн дүн мэдээ ирж амжаагүй байсан ч АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж даваа санал авсан нь тодорхой болоод байгаа. СЕХ-ноос яг одоо дээрх дүн мэдээгээ ирүүлээгүй байсан хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэн мэдээлэхээр зэхэж байна.
СЕХ-ноос хийх энэхүү мэдээлэл нь албан ёсных тул намууд тэсэн ядан хүлээж байгаа юм.
Т.Гэрэл