
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй гадны ажиглагчид өнөөдөр 16.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Энэхүү ажиглагчийн бүрэлдэхүүнд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/, Ардчилсан Институт, Хүний эрхийн Газрын /АИХЭГ/ Сонгуулийг Ажиглах Хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтаж байгаа юм. Мэдэгдлийг тус хороон дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер хийх юм. Сонгуулийг ажиглах хороо нь 33 орны 210 ажиглагчаас бүрдэж байна. Үүнд ЕАБХАБ-ын АИХЭГ-ын урт хугацааны 43 шинжээч, мөн тус байгууллагын хүсэлтээр гишүүн орнуудаас томилогдон ирсэн богино хугацааны 167 ажиглагч ажиллаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/