Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

2013-6-27
0
ЖИРГЭХ

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс өмнө эхэлж, “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

  Энэ тухай илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд нь нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн, холбогдох дүгнэлтийг гаргуулсан. Мөн өнгөрсөн 2012 оны хувьд Засгийн газрын үнэт цаасыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай худалдан борлуулсан, төсвийн уян хатан, бодитой байдлыг хангаж ажиллах үүднээс төсөвт хоёр удаа тодотгол хийсэн зэргийг дурдлаа.

өнгөрсөн оны

  Сайдын танилцуулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн биелэлттэй, нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 6.017.8 тэрбум төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Харин улсын төсвийн хувьд нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөг буюу 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

   Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн орлогын биелэлтийг орлогын төрлөөр авч үзвэл 84 хувь нь татварын, 13.4 хувь нь татварын бус орлого, 2.6 хувь нь тусламжийн болон хөрөнгийн орлогоос бүрдэж байгаа аж. Өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 658.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 523.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 20.6 хувиар буюу 135.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 113.3 тэрбум тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ нь манай улсын уул уурхайн голлох нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 7900 ам.доллар, нүүрсний зах зээлийн үнэ дунджаар 66-135 ам.доллар болж буурсан нь голлож нөлөөлжээ.

өнгөрсөн оны 4
   2012 оны санхүүгийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,208.4 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 1,119.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Төсвийн тухай хуулийн заалтын дагуу төсвийн жил дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа жилийн 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санхүүжүүлэхээр хуульчилсны дагуу энэ оны 1 дүгээр улиралд 182.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь 2012 оны гүйцэтгэлд тусгагджээ.

   Засгийн газар хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагаас өнгөрсөн онд 271.7 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашигласан агаад гадаад зээлийн үндсэн төлбөрт 117.1 тэрбум төгрөг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,935.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 21.1 хувьтай тэнцэж байна.

   Улсын төсвийн алдагдал, улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор 2012 онд УИХ-ын 21, 28 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаас гаргах эрхийн хүрэээнд 13 удаагийн арилжаагаар 554.9 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжсаны зэрэгцээ Засгийн газрын үнэт цаасны арилжааг зохион байгуулж явуулах шинэ системийг нэвтрүүлсэн нь манай улсын үнэт цаас, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудыг холбосон нэгдсэн сүлжээ, программ хангамжид суурилсан санхүүгийн зах бий болж байгааг сайд онцоллоо.

өнгөрсөн оны 2

  Мөн Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Хүний хөгжил санд 449.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөгдөж, гүйцэтгэлээр 440.9 тэрбум төгрөг төвлөрч 98 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Тус сангийн зардлын гүйцэтгэл 840.7 тэрбум төгрөг болж орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулсан эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

  Засгийн газрын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухайд 2012 оны Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 59 төсөвт байгууллага, 93 төсөл сан, 127 төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит 164 аж ахуйн нэгж, нийт 450 орчим байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэсэн гэдгийг тэрээр хэлээд 2012 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн онцлог зарим нэгэн үзүүлэлтийг дурдав. Тухайлахад, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1,6 их наяд төгрөг байсан бол 2012 оны тайлангаар 3,5 их наяд төгрөг болж нэгтгэлд хамрагдсан байгууллагуудын мөнгөн хөрөнгө 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газрын хөрөнгийн цэвэр дүн 5,8 их наяд төгрөг байсан бол 2012 оны жилийн эцэст 6,7 их наяд төгрөг болж өнгөрсөн оныхоос 735,3 тэрбум төгрөгөөр өссөний зэрэгцээ бараа материал 1,1 их наяд төгрөг болж өмнөх оноос 343,1 тэрбум төгрөгөөр өссөнийг сайд танилцуулав.

  Дараа нь хуульд заасны дагуу Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг Ерөнхий аудитор Б.Зангад танилцуулсан юм.

  Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв нь Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төсвийг боловсруулах, батлах, тайлагнах, баталгаажуулах цаглабарыг мөрдөж эхэлсэн; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хуримтлал үүсгэх зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялгийг тэнцвэржүүлсэн үнээр тооцож Тогтворжуулалтын санд 94.7 тэрбум төгрөг хуримтлуулсан; Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалин, өндөр настны болон бусад тэтгэврийг 2012 онд хоёр үе шаттай нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлсэн; Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хүн амын дийлэнх оршин суугаа нийслэл хотын дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан тодорхой хөрөнгийг төсөвт тусгаж хэрэгжүүлсэн; Бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн улсын төсвөөс үзүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн; Хүний хөгжил сангаас иргэн бүрт 128 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж хэрэгжүүлсэн зэргээрээ онцлог болсныг дурдлаа. Түүнчлэн Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ тооцоолсноос 13.4 хувиар буюу 755.7 тэрбум төгрөгөөр тасарсан, нийт зарлага 6,017.8 тэрбум төгрөгт хүрч, төсвийн тэнцэл 1,136.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Мөн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан зардлыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 8.2 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг дурдсан юм.

  Сангийн сайдын илтгэл, Ерөнхий аудиторын танилцуулсан аудитын тайлантай холбогдуулан гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авав. Тухайлахад гишүүн Ж.Батзандан төсвийн зарлагын шинэчлэлийг хэзээ хийх вэ, төсвийг дур мэдэн зориулалтын бусаар зарцуулдаг, хувьдаа завшдаг байдлыг хэзээ цэгцлэх юм бэ гэдгийг Ерөнхий сайдаас асуухад тэрээр “Энэ талаар анхаарч ирэх 2014 оны төсвийн төслийг оруулахдаа бага ч болов засахыг хичээж байгаа. Тухайлахад 2014-2018 оны хөрөнгө оруулалтыг бөөнд нь оруулан хэлэлцүүлж, ойрын хэдэн жилдээ хийх зүйлээ тодорхой болгож авах, нэгдсэн төсөв, зурагтай болох зорилт тавьж байгаа. Энэ талаар боловсруулсан бодлогоо ойрын үед УИХ-д өргөн барина” гэсэн хариулт өгөв.

  Дараа нь гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Гишүүн С.Дэмбэрэл аудитын тайлан, дүгнэлтээс харахад хуулиар тус газрын бие даасан, хараат бус байдал бүрэн хангагдсан эсэх нь эргэлзээтэй байгааг анхаарах, чадавхиа бэхжүүлэх шаардлагатай байгааг хэлэв. Мөн тэрээр бүтээн байгуулалтын том төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих гэж буй энэ үед тендерийн замын зургийг өөрчлөх ёстой. Засгийн газрын худалдан авах ажиллагаа цаг хугацаа их алдаж, хоцрогдож байна. Түүнчлэн Засгийн газраас гаргах шийдвэр цаг хугацаа их алдаж байна, нэг шийдвэр гаргах гэж бараг хоёр сар болж байгаад анхаарч бичиг баримтын эргэлтийг хурдасгах хэрэгтэй байна гэлээ.

  Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

  Өнөөдөр үдээс хойш болон маргааш үдээс өмнө бүх байнгын хороод тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    18 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    1 цаг 17 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    1 цаг 36 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    3 цаг 1 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    3 цаг 48 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    3 цаг 50 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    3 цаг 53 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    4 цаг 10 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    4 цаг 53 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 55 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    5 цаг 1 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    5 цаг 9 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    21 цаг 51 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    22 цаг 9 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    22 цаг 17 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    22 цаг 25 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    23 цаг 32 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    23 цаг 49 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК