
Өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар нийслэлийн хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болж өнгөрсөн талаар Сонгуулийн Ерөнхий хороонд тайлан хүргүүлж, мэдээлнэ. Мөн гомдол зөрчил, хяналтын тооллого зэргийн талаар мэдээлэл өгөх юм.
Хэвлэлийн хурал 10.00 цагт СЕХ-ны байранд болно.