
Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ хурлаар сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл бөгөөд хурал 11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох юм. Харин үүний дараа тус намын залуу гишүүд мөн хэвлэлийн хурал хийхээр болоод байна. Тэд энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэнд намын удирдлагууд хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой гэж үзэж байгаа аж. МАН-ын залуучуудын хэвлэлийн бага хурал 12.00 цагт эхлэх юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (4)