
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурах юм.
24tsag.mn