СЕХ өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр ирэх даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нь анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 622794 (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн дөрөв) буюу 50.23 хувийн санал авч ялалт байгуулан Ерөнхийлөгчид улиран сонгогдоод байгаа билээ. Т.Энхэлээ


















































